2020 оны 05-р сарын 28-нд 13 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 3-р хурлаар 2021 оны 01-р сарын 01-нээс хэрэгжиж эхлэх "БНХАУ-ын Иргэний хууль" -ийг батлав. Түүний дагууд 2021 оны 01-р сарын 01-ний өдрөөс ”БНХАУ-ын Иргэний хууль” -ийг хэрэгжиж эхэлсэн байна. Иргэний хуулийн систем нь Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших 70 жилийн хугацаанд үүссэн иргэний эрх зүйн хэм хэмжээг нэгтгэж, хүн төрөлхтний эрх зүйн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын үр өгөөжийг үндэслэн боловсруулсан, Шинэ Хятад улсын түүхэнд "Код"-ын нэрээр нэрлэгдсэн анхны хууль юм.
Тэр нь цаг үеийн онцлог шинж чанарыг тусган, хятадын онцлогтой байж, хүмүүсийн хүсэл мөрөөдлийг илэрхийлж, эдийн засаг, нийгэм амьдралд тулгарч буй шинэ нөхцөл байдал, асуудалд хариу арга хэмжээ өгч, ард түмний иргэний эрхийн хамгаалалтыг цогцоор нь бэхжүүлэх, Хятадын онцлог шинж чанар бүхий социалист эрх зүйг илүү боловсронгуй, төгс сурталчлахад туслах болно.
