Чиндао хот 4 сая гаруй хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулав
2020-10-15 09:24
Чиндао хот дөрвөн сая гаруй хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамрууллаа.
Хятадын Чиндао хотын засаг захиргааны 10-р сарын 13-ны мэдээлэлд дурдагдсанаар тухайн өдрийн 15 цаг 30 минут хүртэл эмнэлгийн 10 мянга гаруй ажилтан Чиндао хотын дөрвөн сая гаруй иргэнийг нуклеин хүчлийн оношлогоонд хамруулснаас 1945252 хүний шинжилгээний хариу гарчээ. Үүнээс зургаан тохиолдол батлагдав. Мөн шинж тэмдэггүй халдварын зургаан тохиолдол илэрлээ. Ийнхүү тус хот зарим хороолол, дүүрэгтээ хөл хорионы дэглэм тогтоолоо. Мөн бусад хотоос Чиндаод ирэх зам шугамыг хяналтандаа авч эхэлсэн байна

.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх
