solongonews
Хятад улс Зимбабвед вакцин хандивлав
2021-02-16 20:33
Хятад улс Зимбабвед вакцин хандивлав.

Орон нутгийн цагаар 15-ны өглөө Хятадын засгийн газраас хандивласан шинэ коронавирусний уушгины халдварын вакцинг Зимбабвед тээвэрлэн хүргэсэн байна, энэ бол тус улсын хүлээн авсан шинэ коронавирусний уушгины халдварын анхны бүлэг вакцин болно. Онгоцны буудалд угтан авахаар очсон Зимбабве улсын дэд ерөнхийлөгч Чивенга хэлэхдээ: Зимбабве улс халдвартай тэмцэж буй зангилаа үед Хятадын тал вакцин хандивлаж, Зимбабве улс халдвартай тэмцэхэд хүсэл найдлага авчирсан байна гэжээ.

Орон нутгийн цагаар 15-ны өглөөний 05 цаг 40 минутад Хятадын засгийн газраас хандивласан шинэ коронавирусний уушгины халдварын 200 мянган тун вакцинг Зимбабве улс тусгай онгоцоор тээвэрлэн нийслэл Хараре хотын Роберт Мугабе олон улсын онгоцны буудалд хүргэсэн байна. Зимбабве улсын дэд ерөнхийлөгч Чивенга онгоцны буудалд үг хэлэх үе Зимбабве улсын засгийн газар болон ард түмнийг төлөөлөн, Хятадын засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн байна. Чивенга хэлэхдээ: эдгээр вакцин бүх Зимбабве улсын хэмжээнд халдвартай тэмцэхэд хүсэл найдлага авчрах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Хятадын талын харамгүй тусламж түүний олон улсын дээд хариуцлага болон бүх дэлхийг гарамгай удирдаж байгаа байдлыг харуулав. Вакцин тулгам шаардагдаж байгаа байдлыг даван туулахын тулд, хүн төрөлхтөн хувь заяа нэгтэй байж, эв нэгтэй хамтын ажиллагаа бол халдварыг ялах хамгийн хүчтэй зэвсэг байж, олон улсын халдвартай тэмцэх хамтын ажиллагааг гуйвшгүй урагшлуулахыг Хятадын тал онцолсон байна гэжээ. Тэрээр бас хэлэхдээ: Хятадын энэхүү арга барил нь Хятад Зимбабве хоорондын гүн зузаан найрамдлыг дахинтаа харуулсан байна гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл