“Зүрх” сэтгүүлийн мэдээлснээр, 50 наснаас дооших тамхи татагсдад зүрхний өвчин үүсэх магадлал адил насны тамхи татдаггүй хүмүүсийнхээс найм дахин их байдаг. Гэвч нас явах тусам тамхи татагсад болон тамхи татдаггүй хүмүүсийн зүрхний өвчин үүсэх магадлалын зөрөө бага болдог. 50-65 насны хооронд тамхи татагсдын зүрхний өвчин хөдлөх магадлал тамхи татдаггүй хүнийхээс тав дахин өндөр байдаг. Энэ зөрөө нь 65-аас дээш насны хүнийх бүр багасаж, зөвхөн ердөө гурав дахин болдог. Судалгааны дүнд зүрхний өвчин үүсгэх аюултай элементийн дотор тамхи татдаг хүнийх нь нэгдүгээрт жагсдаг байна. Энэ нь хүний зүрхэнд маш их хор нөлөө учруулдаг. Тиймээс дорвитой арга хэмжээ авч, залуучуудыг тамхины эсрэг уриалан зоригжуулах хэрэгтэйг судлаачид сануулж байна.

