solongonews
Афганистаны асуудлыг зохицуулах талаар Ли Кэчян 5 зүйлт санал дэвшүүлэв
2014-11-01 10:36
Ли Кэчян хэлсэн үгэндээ ”Афганистанчууд Афганистанаа засан тохинуулах”-ыг баримтлах, улс төрийн аргаар зохицуулахыг ахиулах, эдийн засгийн сэргээн босголтыг түргэтгэх, хөгжлийн зам сувгийг хайн судлах, гадаадын дэмжлэг туслалцааг эрчимжүүлэх зэрэг Афганистаны асуудлыг зохицуулах талаар Хятадын талын 5 зүйл саналыг дэвшүүлжээ.

Афганистаны асуудлаарх Истанбулын чуулганы 4-р хурал 31-ны үдээс өмнө Дио Юйтай олон улсын зочид буудалд боллоо. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани нар хамтаар оролцжээ.


Ли Кэчян хэлсэн үгэндээ "Афганистанчууд Афганистанаа засан тохинуулах"-ыг баримтлах, улс төрийн аргаар зохицуулахыг ахиулах, эдийн засгийн сэргээн босголтыг түргэтгэх, хөгжлийн зам сувгийг хайн судлах, гадаадын дэмжлэг туслалцааг эрчимжүүлэх зэрэг Афганистаны асуудлыг зохицуулах талаар Хятадын талын 5 зүйл саналыг дэвшүүлжээ.
Истанбулын чуулган 2011 онд байгуулагдсан, одоогоор бүс нутгийн орнууд голлосон Афганистаны бүс нутгийн хамтын ажиллагааны цорын ганц механизм юм. Энэ удаа Афганистаны асуудлыг хамарсан олон улсын хурлыг Хятад улс анх удаагаа зохион явуулж байгаа бөгөөд Афганистаны засгийн газар байгуулагдсанаас хойш болж буй Афганистаны асуудлаарх олон улсын анхны чухал хурал юм. Энэ хуралд бүс нутгийн 16 гишүүн орон, хилийн чанадын 16 улс , 12 бүс нутаг, олон улсын байгууллагын гадаад хэргийн сайд болон төлөөлөгчид оролцож байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл