“Бүс ба зам”-ын бодлого гарснаар Хятад улсын Ойн аж ахуйн байгууллагууд хамтран ажиллах механизмыг байгуулж, түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн, “Бүс ба зам”-ын дагуух улс оронтой ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, амжилтанд хүрч байна. Хамтын ажиллагааны тал дээр Хятад улс "Бүс ба зам”-ын дагуух 56 улс оронтой хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, ойн салбарт бүх улс оронтой төрийн бодлогын хэлэлцүүлэг ба ажил хэрэгч хамтын ажиллагааг чангатгах болно.
Бүс нутгийн хамтын ажиллагааны тал дээр Хяттад улс нь холбогдох улс орон ба олон улсын зохион байгуулалттай Хятад-Төв зүүн Европын ойн хамтын ажиллагааны зохицуулалтын механизм, Хятад- АСЕАН ойн аж ахуйн хамтын ажиллагааны форум, Хятад- Төв Азийн бүс нутгийн сайд нарын хурлын механизм зэргийг бий болгов.
Олон талт хамтын ажиллагааны хувьд Хятад улс Ази номхон далайн ойн байгууллагаар дамжин, холбогдох хөгжиж буй эдийн засгийн улс орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлж, НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн газартай хамтран “Бүс ба зам”-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны механизмыг байгуулсан байна.
2012 оноос хойш Хятад улс “Бүс ба зам”-ын дагуух улсыг багтаасан хөгжиж буй 106 улсыг багтаасан ойн менежмент ба технологийн ажилтныг 3000 хүн /удаа/ сургалт хйиж, олон янзын арга хэлбэрээр ойн аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөрөнгө оруулах сургалт ба сурталчлах ажиллагаа өрнүүлсэн байна. Эдүгээ Хятадаас гадаад дахь том, дунд хэмжээний ойн аж ахуйн хөрөнгө оруулатын хамтын ажиллагааны 20 орчим төсөл байж, үүнд ойн нөөцийн тариалах, мод ба ойн бүтээгдэхүүний боловсруулалт, ойн аж ахуйн технологи зэрэг салбарыг хамарч, хүлээн авагч улс орнуудад 30 мянга гаруй ажлын байр хангаж өгсөн байна.
