
1. Тогтсон хугацаатай эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх, чулуутай болсон бол даруйхан эмчлэх.

2. Хоол ундаа анхаарна. Өөх тос ихтэй, хайрсан болон тосонд шарсан, шарсан хоол хүнс бага иднэ. Хоол ундандаа анхаарч, ногоо жимс илүү иднэ.

3. Сэтгэл санаагаа тайван байлгаж, уур уцаараа дарна. Гэр бүл эв найртай, сэтгэл санаа уужуу тайван байх нь чухал.

4. Удаан суухаас хичээж, үргэлж зохистой биеийн дасгал хөдөлгөөн хийнэ. Хэт хурдтайгаар биеийн жин бууруулах, өглөөний хоолоо хасаж биеийн жин хасах нь цөсний чулуу үүсгэх аюултай юм.

5. Тогтсон цагт хэмжээтэй хооллож, ариун цэврийг эрхэмлэнэ. Хоол идэхээс өмнө буюу идэж дууссаны дараа гараа угааж, жимс угааж цэвэрлээд идэх нь гэдэсний шимэгч хорхой болон үрэвслээс болж цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг аж.
