
Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцах юм.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар, Баянгол дүүрэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр нар, Хан-Уул дүүрэгт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр ЗТХ-ийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар, Сонгино-Хайрхан дүүрэгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар, Багануур, Багахангай дүүрэгт Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар, Налайх дүүрэгт ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж нар, Сүхбаатар дүүрэгт БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар, Чингэлтэй дүүрэгт БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар тус тус ажиллана.
Засгийн газрын гишүүдийг нийслэлд ажиллахад хотын удирдлагууд дагалдан ажиллах юм.
