solongonews
Хичээлийн шинэ жил эхэллээ
2019-09-04 16:12
Хичээлийн шинэ жил эхэллээ.

     Шинэ сурлагын хугацааны анхны хичээл Хөххотын үндэстний туршилтын сургуульд баялаг агуулгатайгаар эхэлж “Улсаа хайрлах ба үндэстний дэвшилтийн хүмүүжил” сэдэвт үйл ажиллагаагаар хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн байна. Өвөр Монголын Багшийн их сургуулийн харьяат Монгол үндэстний сургууль нь саяхан өрхөө сөхөж, 200 гаруй ууган сурагчаа угтан авлаа. Сургууль эхлэх ёслолд багш, сурагч, эцэг эхийн төлөөлөгчид үг хэлж, “Хятадын хүсэл, бидний хүсэл” сэдвээр зорилгоо илтгэж хүслээ хөвчилсөн байна.

Үндэстний соёл боловсролын шинэ суурин болж хөгжиж байгаа Өвөр Монголын Багшийн их сургуулийн харьяат Монгол үндэстний сургууль нь нийгмийн анхаарлыг ихэд татаж байна.

- Манай сургууль зуны амралтын хугацаанд бүх багш нартаа сар гаруйн хугацаатай тусгай боловсрол хүртээж, шинэ хугацаа эхлэж шинэ сурагчдаа угтан авахыг зорьсон. Сургуулийн багш нарын боловсрол өндөр, их сургуулийн бакалаврын зэрэглэлээс дээших сурлагын намтартай багш 100 хувийг эзэлж, магистрын сурлагын намтартай багш 38 хувийг эзэлж байна. Манай сургууль бас хүүхдийн цэцэрлэг 15 анги, бага сургууль, анх дунд, өндөр дунд нь 36 анги байгуулах болно гэж сургуулийн дэд захирал танилцуулж байв.

Тус сургуулийн багш Цэцэн:

- Сургуулийн барилгын төлөвлөгөөнд ерөнхийлсөн байр, хүүхдийн цэцэрлэг, сургалтын байр, сурагчийн дотуур байр, хоолны тэнхим, олон хэрэгцээт танхим зэргийг багтаасан 12 барилгатай. Бас үндэстний онцлогт уран бичлэгийн өрөө, үндэстний хөгжмийн өрөө ба туршилтын тасаг, компьютерийн өрөө, номын сан, тамирын талбар зэрэг бүрэн гүйцэд төхөөрөмжтэй гэж танилцуулсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : MGYXW
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл