Таны косметикт байх ёстой 6 төрлийн будаг
2015-12-28 18:21
Сайхан харагдахын тулд тийм ч багагүй зүйлс хэрэгтэй. Таны цүнхэнд байнга хамт байх ёстой 6 төрлийн будгийг танилцуулая.
Тод өнгийн уруулын будаг
Тод улаан, ягаан эсвэл улбар шар өнгийн будаг нь таныг амилуулах шиг л болгоно. Хамгийн гол нь уруулын арьсыг сайн арчлах хэрэгтэй. Сайхан будаг түрхэхийн тулд таны уруул толигор, зөөлөн байх ёстой.

Нүдний хар харандаа эсвэл лайнер
Нүдний хар харандаа/лайнер нь яг л жижиг хар даашинз шиг таныг чимэх болно.

Зовхины тень
Тенийг зөв хэрэглэж чадвал таны нүүрийг гайхалтай өөрчилж чадна. Нэмж зөвлөхөд өдрийн цагаар натурал будалт хийж, оройн цагаар, үдэшлэгт үнэт чулууны өнгийг сонгоорой. Жишээ нь алт, хүрэл, оюу г.м.

Өө дарагч
Хэрвээ таны арьс ямар нэгэн асуудалтай бол өө дарагч таны том зэвсэг юм. Өө дарагч нь зөвхөн өө дарахдаа биш мөн таны нүүрийг гэрэлтүүлдэг юм.

Хацар өнгөлөгч
Гэрэлтсэн сайханнүүртэй байхын тулд танд хацар өнгөлөгч хэрэгтэй. Зөвхөн хацар өнгөлөхгүй мөн дух, эрүү, хамрыг өнгөлөх хэрэгтэй.

Сормуусны будаг
Сормуусаа зөв будахын тулд доошоо харж байгаад сормуусыг угаас нь үзүүр лүү чиглүүлж будна.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
