solongonews
Өглөөний цайны санаанууд
2015-12-28 18:21
Өглөөний цайны цэсэнд тань шинэ жорыг нэмэе. Энэ бол жимсний “smoothie” буюу 100% жимсний ундаа юм. Өглөө босоод амттай чихэрлэг зүйл идмээр санагдсан үедээ хийж үзээрэй.
 
“Жимсгэнэ”
ОРЦ:
Гадил 1ш
Алим 1ш
Самар /фундук/  10ш
Зөгийн бал 1х/х
Бөөрөлзгөнө 100г
Йогурт
ХИЙХ АРГА:
Холигчинд жимснүүдийг хийж пюре гаргаж авна. Жимс дээр йогурт нэмээд дахин холино. Самарыг тусад нь нухна. Жимсний ундаагаа стаканд хийж зөгийн бал нэмж өгнө. Хутгасны дараа самараа цацаад хутгана. Бөөрөлзгөнө жимсийг дээр нь өрж өгнө. 
 
 
“Гадил-лийртэй смузи”
ОРЦ: 
Лийр 2ш
Гадил 3ш
Яншуйны гол 2ш
Ус - 1 сатакан
 
ХИЙХ АРГА:
Холигчинд гадил, лийр, яншуй, ус нэмээд миксердэнэ. Бүгдийг нэгэн жигд шингэн болтол нь холино. Ингээд л боллоо. 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл