solongonews
Олон улсын хамтын ажиллагааны шинэ платформыг бий болгоно
2019-08-27 22:25
Түрүүхэн Хятад улсаас Коммунист намын Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн хурал дээр “Хятад улс - Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны жишээ үзүүлэх бүсийг байгуулах ерөнхий төсөл”-ийг хянан зөвлөж батлав.

 

Хурлаар Чиндао хотод Хятад улс - Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны жишээ үзүүлэх бүсийг байгуулахад “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны шинэ платформыг байгуулж, олон улсын барааны гүйлгээ, орчин үеийн арилжаа, хос чиглэлийн хөрөнгө оруулалтын хамтралцаа, худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Чиндаогийн “Бүс ба зам” шинэ Ази, Европын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт болон далай дээрх хамтралцааны дундах үйл ажиллагааг маш идэвхтэй болгоно. Хятад улс болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсын хооронд холбоотой байх байдлыг сайжруулж, зүүн баруун хоёр тал харилцан туслалцаж, эх газар, далай тэнгис хоорондоо харилцан холбогдсон нээлттэй байдлыг буй болгох хэрэгтэй гэж хэлсэн байна.

2018 оны 06-р сард Хятад улс - Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны жишээ үзүүлэх бүс /“Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүс” гэж товчилно/ -ийг бүтээн байгуулахаар нийтэлснээс хойш аль эрт ерөнхий хөрөнгө оруулалт болох 13 тэрбум юаний хөрөнгө оруулалттай 17 төслийн барилгыг эхлүүлж, 5.7 тэрбум юаний хөрөнгө оруулалттай 8 төслийг эхлүүлсэн.

Чиндао хот улсын стратегийн бодлогыг ашиглан, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүсийг “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны шинэ платформ болгон бүтээн байгуулах боломжийг нээжээ.

Олон улсын Логистикийн замыг саадгүй нэвтрүүлнэ

Хятадын Чиндао болон Беларус улсын Минск хот хэдэн мянган километр зайтай байгаа ч аль аль нь “Бүс ба зам” дагуух бүс нутаг юм. Олон улсын чиглэлийн галт тэрэг уул усаараа заагтай хоёр хотыг холбож өгчээ. Саяхан хөдөлгүүр машин, нарны эрчим хүчний тоног төхөөрөмж ачсан Хятад – Европ чиглэлийн олон улсын галт тэрэг Чиндаогоос хөдөлж, 22 өдрийн дараа Беларусын нийслэл Минск хотод хүрсэн.

Тоон үзүүлэлтээр өмнөх хагас жилд Чиндаогоос аялал эхлүүлсэн Ази – Европ чиглэлийн галт тэрэг 161 цуваа байж, өнгөрсөн жилийнхээс 78.9 хувиар нэмэгджээ. Чиндао хот хэдэн жилийн хугацаанд Хятад – Ази, Хятад - Монгол, Хятад - Европ зэрэг 16 шугам олон улсын ба улсын дотоодын чиглэлийн галт тэрэг нэвтрүүлсэн. Үүнд 6 шугам олон улсын чиглэлийн галт тэрэг нь “Өрнөдахинд дунд Ази болон Европ, өмнө зүгт Өмнөд Ази болон АСЕАН-ы орнууд, дорно зүгт Япон, Солонгос, Ази Номхон далайг холбосон” олон улсын олон хэлбэрийн Логистикийн замыг бүрдүүлсэн байна.

Үүний зэрэгцээ Чиндаогийн олон хэлбэрийн холбоолон зөөвөрлөх төв нь “Логистикийн зам”-ын “Арилжааны зам” тийш хөгжлийг хурдасгаж, дундад Азийн улс орны уул уурхайн бүтээгдэхүүн, чанар сайтай гурил, малын ашиг шим зэрэг өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн болон Япон, Солонгосын цахилгаан хэрэгсэл, гоёл заслын хэрэгслийг үүгээр дамжин өнгөрүүлж, Чиндао хотыг “Бүс ба зам”-ын дагуух олон улсын арилжааны хүйс болгов.

Жүн Чуан Логистикийн ХХКомпаний Чиндао дахь Жүн Чуан Юань Те логистикийн ХХК-ийн ерөнхий захирал Сүнь Мин:

- Олон хэлбэрийн зөөвөрлөлтийг ашигласнаар энэ жилээс тус компани дундад Ази, Европын “Бүс ба зам” дагуух зах зээлийн Логистикийн ажлыг ихээр нэмэгдүүлсэн. Энэ жилийн 6, 7-р сард тус компаний дундад Азиас Чиндаод буцах галт тэрэг нь нийт 4 цуваа 328 чингэлэгтэй байв. Дундад Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны түншүүдийн уул уурхайн бүтээгдэхүүнийг холбоолон зөөвөрлөлтөөр дамжиж Хятадын төмөр замын гармаар зүүн өмнөд Азийн орнуудад экспортолж, Чиндао хот нь дундад Азийн орнуудын “Далайд гарах гарц” болсон байна.

Энэхүү “Хурдны зам”-ын дагуу Чиндаогийн нэн олон аж ахуйн нэгжүүд аялалаа эхлүүлж, шинэ үр дүнд хүрсэн.

Шаньдүн цахилгаан станцын бүтээн байгуулалтын гуравдугаар компаний Чиндао хотод байгаа төв нь “Бүс ба зам” дагуух улс орнуудад 40 гаруй төслийг бүтээн байгуулж, гэрээний ерөнхий хэмжээ 100 тэрбум юанийг давсан. Мароккод дэлхийн хамгийн том нарны эрчим хүчний цахилгаан станц байгуулж, Саудын Арабд дэлхийн хамгийн том дулааны цахилгаан станц байгуулан, Арабын Нэгдсэн Эмират улсад далайн усыг цэвэршүүлэх дэлхийн хамгийн том үйлдвэр байгуулав… Дэлхийн зэрэглэлийн олон цахилгаан эрчим хүчний төсөл нь тус компанийг “Бүс ба зам” дагуух улс орнуудад Хятадын нэрийн хуудас болгосон байна.

Казахстанд Чиндаогийн Бэйхай нефтийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн ХК “Баруун бүс нутгийн экологийн хамгаалалтын ХК”-ийг байгуулж, тухайн нутгийг экологийн хамгаалалт, хаягдмал хийг шийдвэрлэх, экологийн аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг ажлыг дэмжин хийж байна.

Эдийн засаг худалдааны платформыг байгуулна

Тоон үзүүлэлтээр энэ жилийн 01-ээс 06-р сарыг хүртэл Чиндао хот “Бүс ба зам” дагуух орнуудад экспортолж, импортолсон хэмжээ 143.603 тэрбум юаньд хүрч, 22.8 хувиар нэмэгдсэн. “Бүс ба зам” дагуух орнуудтай шинээр тогтоосон барилгын нийт 10 төсөл, гэрээний хэмжээ 2.556 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн улс болох Молтовагаас ирсэн зочин худалдаачин Валери Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүсэд гадаадын худалдаачны тусгаар хөрөнгө оруулалттай компанийг бүртгэн байгуулав.

- Компанийг бүртгүүлэхээс эхлээд гэрчилгээгээ авч банкны данс нээтэл нийт 3 цагийн хугацаа зарцуулсан. Энэ ажлын үүрэг, хурд нь гайхалтай! гэж Валери хэллээ.

Иймэрхүү хамтын ажиллагаа одоо яг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүсэд хөгжиж байна. Нэг жилийн турш тус жишээ үзүүлэх бүс нэгэнт хилийн дотно гаднах 40 гаруй төслийг татаж, Жин Дүн, Чуань Хуа логистик, Альфа Лавал зэрэг нэр төртэй аж ахуйн нэгжүүд тус паркт хөрөнгө оруулан орчин үеийн логистик, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүний хүчний ухаалаг бүтээгдэхүүн, био эм эмнэлгийн бүтээгдэхүүн зэрэг олон салбарыг дэмжиж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын олон улсын худалдааны төв, Үзэсгэлэнгийн төв зэрэг 13 төслийн барилгын ажлыг эхлүүлсэн. Ерөнхий хөрөнгө оруулалт нь 13 тэрбум юаньд хүрч, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын улс орнууд болон орон нутгийн хоорондох олон салбарын хамтын ажиллагааны төлөв байдлыг буй болгожээ.

Үүний хамт Чиндао “Бүс ба зам” дагуух улс орнуудтай олон салбарт хамтын ажиллагааны платформ байгуулав.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Чиндао дахь дээд хэмжээний уулзалт дууссаны дараа Чиндао хот Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс орнуудын кино наадам, импортын экспо, “Бүс ба зам”-ын Чиндаогийн Банчяо суурингийн форум, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага + Арилжаа хөрөнгө оруулалтын Чөлөөт худалдааны форум, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсуудын иргэдийн зан заншлын экспо зэрэг баялаг агуулгатай солилцооны үйл ажиллагаа зохион байгуулж, харилцан нэвтрэлцэх, арилжаа худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа холбоог гүнзгийрүүлж, соёл, сэтгэлгээг улам нягтруулсан байна.

Үүнээс гадна, Чиндао хот Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын улс орнуудтай “Найзын тойрог” байгуулж, 11 улс орны 22 хот /муж, байгууллага нэгж/-той эдийн засгийн хамтын ажиллагааны түнш болсон. Чиндаод Оросын аж үйлдвэр худалдааны төвийг байгуулж, Алматы, Бишкек, Лахор зэрэг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсууд арилжаа худалдааны төлөөлөгчийн зургаан газрыг байгуулав.

- Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүсийг бүтээн байгуулах ерөнхий төсөл нь эдийн засаг, худалдааны шинийг үүдэх хамтын ажиллагаанд маш сайн платформ хангав гэж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дараа Владимир.Нүвефу Чиндаод байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны платформыг өндрөөр үнэлэв.

Нээлттэй туршилтын бүсийг нээнэ

Нээлттэй туршилтын бүсийг нээх нь хамтын ажиллагааны платформ болох бөгөөд туршилтын бүсийг улам ч нээлттэй болгох хэрэгтэй. Энэ нь өмнөх эдийн засгийн парктай адилгүй бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүс байгуулагдсан үеэс дан чиглэлийн хөрөнгө оруулагч урьж хөрөнгө оруулах парк байгуулах хэв маягийг шинэчилж, олон болон хоёр талын хооронд хос чиглэлийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаар дамжин хил дамнасан худалдааг дэмжиж, “Бүс ба зам” дагуух улс орнуудад хандуулан хамтдаа зөвлөн хамтдаа байгуулж, хамтдаа эдлэж, хамтдаа ашиг хүртэх байдлыг биелүүлэв.

Хөгжлийн замаа эргэцүүлэхэд 2015 оны 08-р сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүсийн улсын доторх “Европ Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны эдийн засгийн парк” нь Худалдааны явдлын яамны зөвшөөрлийг авсан. Энэ нь Хятад улсын цорын ганц Европ Азийн эх хуурай, хилийн дотно гаднах хос чиглэлээр харилцан холбоотой хамтын ажиллагааны парк бөгөөд “Европ тив, Ази тив, Номхон далайн орнуудын эдийн засгийн бүсэнд хандсан, олон улсын логистикийн худалдаагаар хөтлүүлсэн, хилийн дотно гаднах хос чиглэлээр харилцан холбогдсон” олон улсын худалдааны ерөнхийлсөн хүйс болно.

Энэхүү хос чиглэлт холбоо нь бас олон улсын хамтын ажиллагаанд шинэ агуулга нэмэрлэсэн байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүсийн нэг цэг нь Хятад улстай холбогдож, нөгөө цэг нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улстай холбогдож, хил дамнасан, хос чиглэлээр хамтралцах шинэ платформ болно.

Пакистанд Хятад улсын хилийн гадна байгуулсан анхны эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болох Хайров эдийн засгийн бүс тухайн нутгийн эдийн засгийг хурдтай хөгжүүлж байна. ОХУ-д Хай Эр компани нь аж үйлдвэрийн парк болон ухаалаг үйлдвэрийн бүтээн байгуулалтыг түргэсгэж, тухайн нутгийн захиргааны хамт гэрийн цахилгаан хэрэгслийн аж үйлдвэрийн сүлжээний ухаалаг шинэчлэлтийг сайжруулан, тухайн газрын ухаалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх төвшнийг дээшлүүлсэн.

Энэхүү платформоор дамжин Хятад улс болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсын иргэдийн харилцаа, логистик, хөрөнгө оруулалт, мэдээ мэдээлэл, техник мэргэжил зэрэг нь саадгүй нэвтрэх буюу өндөр үр бүтэмжтэй хос чиглэлээр холбогдох болжээ. Үүнд, Чиндао хот нь хил дамнасан нөөц баялгийг зохицуулагч болж, Хятад улсын зүүн баруун бүс нутгийн хос чиглэлээр харилцан туслалцах, эх хуурай, далай тэнгисийг холбоолон хөгжүүлэх төлөв байдлыг сайжруулсан.

- Төвөөс “Хятад улс - Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны жишээ үзүүлэх бүсийг бүтээн байгуулах ерөнхий төсөл”-ийг хянан зөвлөж баталсан нь Чиндао хотын өөрчлөлт нээлтэд чухал том ач холбогдолтой. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүс нь улсаас Чиндао хотод даалгасан чухал үүргийг үүрч, “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны шинэ платформ байгуулж, Хятад болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын улс орнуудын хоорондоо холбогдон нэвтрэхийг эрчимжүүлж, зүүн баруун хос чиглэлээр харилцан туслалцах, хуурай, далай тэнгисийн хооронд холбоолон хөгжих нээлттэй төлөв байдлыг дэмжиж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүсийг өндөр түвшинд бүтээн байгуулах болно гэж Чиндао хотын Худалдааны явдлын товчооны дарга Жао Шыюй хэлсэн байна.

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүсээс Дундад Ази хүрэх “Чиндао нэрэмжит” галт тэрэг

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жишээ үзүүлэх бүсийн оффис

 

Зохиогч: СҮН ШЯОХУА
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл