
09-р сарын 03-нд Сычуаний олон улсын аялал жуулчлалын 8 дахь яармаг худалдаа Эмэйшань хотод нээгдлээ. Тус арга хэмжээг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Ази номхон далайн аялал жуулчлалын холбоо, Европын аялал жуулчлалын холбоо, Хятад-АСЕАН төв, Дэлхийн аялал жуулчлал судлалын байгууллага, Хятадын аялал жуулчлалын холбоо, Хятадын аялал жуулчлалын байгууллагуудын холбоо хамтран зохион байгуулж байна.
Нээлтийн ёслолын үеэр "Дэлхийн өвийг сонирхох-Солонгосын найзуудаа Лешаны дэлхийн өвөөр аялуулах арга хэмжээ"-г албан ёсоор эхлүүлж, 2021 оны 09-р сарын 03-наас 2022 оны 08-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд БНСУ-ын иргэд паспортоороо Умэйшаны үзэсгэлэнт бүс, Лэшаны бурхант үзэмжит бүс, мянган бурхант агуй зэрэг бүсээр үнэгүй зорчих боломжтой болгожээ.
Тус экспо нь бүс нутаг хоорондын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, соёлын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.



