solongonews
Хайртдаа ямар бэлэг сонгох вэ?
2015-12-28 18:21
Эрэгтэй хүнд бэлэг сонгоно гэдэг эмэгтэйчүүд бидэнд их хэцүү даалгавар болдог. Хэрвээ тэр таны хайртай, хамгийн чухал хүн бол бүр их хэцүү даалгавар болдог шүү дээ. Бүсгүйчүүд бидэнд бэлэг сонгох их амархан: чанартай анхилуун үнэртэй ус, том баглаатай улаан сарнай, гоо сайхны бүтээгдэхүүний набор - тэгээд л болоо.
Эрэгтэй хүнд бэлэг сонгоно гэдэг эмэгтэйчүүд бидэнд их хэцүү даалгавар болдог. Хэрвээ тэр таны хайртай, хамгийн чухал хүн бол бүр их хэцүү даалгавар болдог шүү дээ.  Бүсгүйчүүд бидэнд бэлэг сонгох их амархан: чанартай анхилуун үнэртэй ус,  том баглаатай улаан сарнай, гоо сайхны набор - тэгээд л болоо.

 
Гэтэл эрэгтэй хүн бол их хэцүү. Бид сюрприз, гэнэтийн бэлэгт их дуртай улс. Харин эрчүүд шоконд ормоор сюрпризэнд дургүй, шоконд ормооргүй байсан ч гэсэн. 
 
Тиймээс тойруу аргаар түүнээс ямар бэлэг авмаар байгаа, юу хэрэгтэйг нь мэдэж авах хэрэгтэй. Бүр үнэхээр олж мэдэж чадахгүй бол зүгээр л түүнээс ямар бэлэг авмаар байгааг нь асуу.
 
Тэр танд төвөггүйхэн хариулах болно.  Хариултаа авсан бол түүний хүсэж байгаа бэлгээс өөр нэмэлт том сюрприз, элдэв янзын зүйлс хэрэггүй. Зөвхөн түүний яг хүсэж байгаа тэр бэлгийг нь л өг. 
 
За хэрвээ та түүнээс ямар бэлэг авмаар байгааг асуухыг хүсэхгүй, нууцаар бэлдээд өгөхийг хүсэж байгаа бол найз залуугаа сайн ажигла. Түүнийг юунд сонирхолтой, чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг, түүний сонирхлыг юу их татаж байгааг мэдэж аваад, түүний сонирхлын дагуу бэлэг бэлдээрэй. 
 
Хэрвээ тэр ан гөрөө хийх дуртай бол компас, загасчлах дуртай бол загасчлахад зориулсан багаж хэрэгсэл, театрт цагийг өнгөрөөх дуртай бол жүжиг үзэх 2 тасалбар, бизнесмен бол нэрийн хуудасны гэр эсвэл үнэтэй зангиа бэлэглэж болно. Үүнтэй адилаар түүний сонирхол, эрхэлж буй ажлаас шалтгаалан түүндээ оновчтой бэлэг сонгоорой охид бүсгүйчүүдээ.
 
Кана

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл