solongonews
Чан Э-5 сансрын төхөөрөмж Өвөр Монголын Дөрвөд хошуунд газардав
2020-12-17 10:58
Чан Э-5 сансрын төхөөрөмж Өвөр Монголын Дөрвөд хошуунд газардлаа.

         Чан Э-5 сансрын төхөөрөмж сарны хөрсний дээжийг авч буцан эргэж, 12-р сарын 17-ны 01 цаг 59 минутад ӨМӨЗО-ны Дөрвөд хошуунд газардсан байна.

        Чан Э-5 сансрын төхөөрөмж сарны хөрсний дээжийг амжилттай авч эх дэлхийдээ эргэн  ирсэнд Бээжингийн сансрын нислэгийн удирдлагын төвийн  Чан Э-5  нислэгийн удирдлагын газрын ахуй талбайд бөөн баяраар бялхаж, хүмүүс уухайлж, бие биедээ баяр хүргэж байлаа. 

Чан Э-5 сансрын төхөөрөмж үүрэгт ажлаа бүрэн дүүрэн биелүүлсэн гэж Хятадын саран бөмбөрцөгт тандалт хийх төслийн ерөнхий командлагч, Хятадын сансрын үндэсний газрын дарга Жан Кэжянь зарласан байна.

        23 өдрийн хугацаанд Чан Э-5 сансрын төхөөрөмж дэлхийн тойрог замд шилжих, саранд амжилттай ойртох, сарны тойрог замд орох, автоматаар дээж авах зэрэг олон давааг туулж  сарны хөрсний дээжийг эх дэлхийд амжилттай авчирсан юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл