“Нун мөрний эрэг дэх мөрөөдөл” дуу хөгжмийн үдэшлэг Хөххотноо боллоо
2017-03-26 22:28
ӨМӨЗО-ны утга урлагийнхны холбоо, Хөлөнбуйр хотын захиргаа ба Хөлөнбуйр хотын Ухуулах хэлтэс зэрэг албан байгууллагууд хамртан зохион байгуулсан “Нун мөрний эрэг дэх мөрөөдөл” – уран бүтээлч Номингийн зохиосон дуулахуйн бүтээлийн дуу хөгжмийн үдэшлэг өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны үдэш Хөххот дахь Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнд болж өндөрлөлөө.


ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баярт зориулсан энэхүү үдэшлэгийн үеэр алдарт дуучин Дэдмаа, Алтай, Уянга, Туяанааш, Амгалан нарын уран бүтээлчид оролцож Номингийн 19 уран бүтээлийг амилуулан дуулсан юм.
Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн жүжигийн найруулагч, уран бүтээлч Номин. Тэрээр дагуур үндэстэн. 1953 онд төрсөн Хармөрөн мужийн уугуул. Өнгөрсөн зууны 80, 90–ээд онд Алтан-Уул зэрэг алдартай хөгжмийн зохиогчидтой хамтран “Буга арчлагч хүүхэн”, “Талын утаа” зэрэг цаг үеийн хэв маяг бүхий олон сайхан содон бүтээлүүд төрүүлж ард түмэндээ хайрлагдсаар ирсэн юм.







Найруулагч: Б.ХҮҮДҮҮД
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх
