solongonews
Дэлхийн яруу найргийн баярын өдрийн мэнд хүргье!
2016-03-21 14:40
Энэхүү онцгой өдөр буюу “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэж байх тухай 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос албан ёсоор зарлан тунхагласан байдаг.

        Бөмбөрцөг дээрх аливаа улс үндэстний цаг үеийн гэрч, соёлын өнгө  гэмээнэ чухам яруу найргаар илэрхийлэгдэнэ. Яруу найраг гэдэг инээд хөөр, баяр гунигийн нулимсыг мөр бүртээ тээсээр эрин зууныг дамжин мөнхөрч үеийн үед үр хойчсийг соён гэгээрүүлэгч билээ.
Тэнгэрлэг яруу найрагч та бүхний минь зүрх сэтгэлийн гүнээс цацрах тэр л хурц тод гэрэл гэгээ хүн төрөлхтнийг улам тод гэрэлтүүлэн гийж байх болтугай.

 

 


 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : "Сэтгэлийн жимээр" блог Э.ҮРЖИНХАНД
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл