Зүүн Үзэмчин хошуу энэ жил 74 өрхийг ядуу амьдралаас ангижруулна
2016-07-04 15:11
Ядуурлыг бууруулах бодитой төслүүд сайн хэрэгжиж байна.
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуу “Юу дутвал юугаар хангах” ажлын зарчмаар 7.28 сая юанийн хөрөнгө оруулж уг хошууны 74 өрхийн 253 иргэнийг ядуурлаас ангижруулна.

Тус хошуу энэ жил 12 ядуу өрөхөд шинэ байшин барьж байгуулах төслийг хэрэгжүүлсэн бөгөөд барилгын ажил эхэлжээ. 16 ядуу өрхөд эх мал (хонь) худалдан авч өгөх төслийн хэрэгжилтээр ядуу буурай өрхүүд удалгүй өөрийн гэсэн малтай болно. 195 мянга 300 юанийн хөрөнгө оруулж 9 ядуу буурай өрөхөд ус сорох тоног төхөөрөмж ханган өгсөн байна. Үүнээс гадна ядуу буурай 25 өрхийн 51 иргэнд даатгалын мөнгө 6300 юань олгох ажлын үүргээ бүрэн биелүүлжээ.
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
