solongonews
2018 оны ажлын эргэцүүлэл
2019-01-26 11:28
1-р сарын 26-ны 09 цагт ӨМӨЗО-ны XIII хугацааны АТИХ-ын II бүгд хурал Хөххотод нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь Ардын Засгийн Газрын өмнөөс ажлын тайлан хийж, 2018 оны ажлаа дүгнэж, 2019 оны ажлаа төлөвлөжээ

 

2018 оны ажлын эргэцүүлэл

Орон нутгийн ДНБ 5.3 хувиар нэмэгдэжээ

Энгийн олон нийтийн төсвийн орлого 9.1 хувиар нэмэгдэжээ

Хот хөдөөгийн байнгын оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого тус тус 7.4 болон 9.7 хувиар нэмэгджээ

Нэг. Анхаарлаа төвлөрүүлэн, бодлогыг оновчтой баримталж, томоохон эрсдэлийг үгүйсгэх, ядуугаас ангижруулах ажлыг биелүүлэх, бохирдлыг багасгах зэрэг ажлыг сайн биелүүлжээ

Томоохон эрсдлийг багасгажээ

Орон нутгийн захиргааны өрийг дүрэмжүүлж, Засгийн газрын өрийг урьдчилсан төсөвд оруулна

Засгийн газрын өрийг багасгаж, төсөл боловсруулж, шагнан урамшуулах механизм байгуулж, өрийг арилгах ажлыг 137.2 хувиар биелүүлэв.

Интернэтээр зээл авах, аж аухйн нэгжийн бондын эрсдэл, хууль бусаар хөрнгө мөнгөний үйл ажиллагааг явуулахыг шийдвэрлэжээ

Орон нутгийн өндөр хүүтэй зээл багасчээ

Ядуугаас ангижруулах ажил

Ядуу орон нутаг болон ядуу ардад туслах ажлыг гүнзгийрүүлжээ

Бүх шатны ядуурлаас ангижруулах ажилд оруулсан хөрөнгийн хэмжээ 14.79 тэрбум юаньд хүрсэн бөгөөд энэ нь 21.6 хувиар нэмэгдсэн байна

Бээжин, Өвөр Монголын ядуугаас ангижруулах салбар дахь хамтын ажиллагааг эхлүүлжээ

Энэ онд 235 мянган хүн ардыг ядуурлаас гаргахаар төлөвлөсөн бөгөөд улсын зэрэглэлийн нийт 10 ядуу амьдралтай хошуу шянь, Өвөр Монголын зэрэглэлийн нийт 13 ядуу хошуу шянь байсан бөгөөд энэ бүгдийг ядуу амьдралаас салгаж чадлаа.

Бохирдол багасгаж, байгаль орчноо хамгаалах

Өвөр Монголын агаарын стандартын хэмжээнд хүрсэн өдрийн тоо дунджаар 83.6 хувьд хүрч, PM2.5-ын хэмжээ 3.1 хувиар багассан байна.

Химийн бордоо, тариалангийн эмийн хэрэглээ багасчээ

Ой шугуйн нийт хэмжээ 22.1 хувьд хүрч, Хятадын ой шугуйн нийт хэмжээнээс 0.44 хувиар өндөр байна.

Хөвчийн элсэн дэх Или экологийн жишээ үзүүлэх бүсийг Хятадын “Байгаль орчин экологийн хамгаалалт”-ын практик, иновацийн суурин болгожээ

Хоёр. Хангалгын тал дээрх бүтцийн чанартай өөрчлөлтийг гол чиг шугам болгохыг баримталж, шинэ хуучин хөдөлгөх хүчний солигдох ажлыг түргэсгэв

“13-р 5 жил”-ийн төлөвлөлтийн хугацаан дахь болд төмөр, нүүрсний үйлдвэрийн илүүдэл хүчин чадлыг үгүйсгэх ажлыг урьдчлан биелүүлж, үйл ажиллагаа явуулаагүй буюу “Үхмэл байдалтай” аж ахуйн нэгжийг цэвэрлэжээ

Зах зээлийн татварыг нийт 100 тэрбум юаниар багасгажээ

Стандартаас давсан аж үйлдвэрийн ашиг орлого 7.1 хувиар нэмэгдэж, өрийн хэмжээ 1.2 хувиар багассан

Нүүрс, ховор шороог энерги болгон хувируулсан хэмжээ нь тус тус 38.4 болон 80.6 хувьд хүрсэн байна

Жуулчдын тоо болон аялал жуулчлалын орлого 10 жил дараалан хоёр оронтой тоогоор нэмэгджээ

Патентын эрх авах болон эрх олгосон хэмжээ тус тус 40.4 хувь болон 53.5 хувиар нэмэгдэв

Аж ахуйн нэгжийн мэргэжлийн шинэчлэлт, ухаалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих жишээ үзүүлэх сууринг 127 байгуулжээ

Өндөр дэвшилтэд техникийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 20 хувиар нэмэгджээ

Тунляо хотоос Бээжин, Шэньянг холбосон хурдны төмөр зам нэвтэрж, Улаанхадаас Бээжин, Шэньянг холбосон төмөр замын цариг тавих шатанд оржээ

3200 км авто замыг шинээр тавьж, авто замын нийт уртын хэмжээ 200 мянган км-ыг давж, улсын нэгдүгээр зэрэглэлийн авто замтай холбогдсон хошуу, шяний тоо 101-д хүрсэн

“Дөрвөн сайн орон нутгийн зам”-ыг нийт 6800 км байгуулжээ

Иргэний агаарын тээвэрийн нисэх онгоцны буудлыг 2-ыг нэмэн байгуулжээ

Гурав. Хөдөө аж ахуй болон хөдөө орон нутгийн хөгжлийг тэргүүн эгнээнд тавьж, хөдөө орон нутгийг хөгжлүүлэх стратегийн бодлогыг амжилттайгаар эхлүүлэв

Орон нутгийг хөгжүүлэх стратегийн бодлого болон төлөвлөлтийг боловсруулжээ

202667 га талбайтай нутгийг өндөр стандартын дагуу тарьж ургуулах нутагт хамруулж, ус хэмнэх услалтын талбайг 156000 гагаар нэмэгдүүлжээ

Автоматаар тарьж ургуулах хэмжээг 84 хувиар нэмэгдүүлжээ

Амуу будааны ерөнхий ургац 35.53 сая тоннд хүрчээ

Тариалан аж ахуй болон мал аж ахуйг нэгтгэн хөгжүүлэх хэжмээ 50 хувьд хүрчээ

Африкийн гахайн өвчин зэрэг амьтны өвчин, вирусаас хамгаалж чаджээ

40 мянга гаруй нийтийн бие засах газар байгуулав

98 хувиас дээших орон нутагт шилэн кабелийн интернэт нэвтрүүлсэн

Дөрөв. Өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлтийг өргөтгөн, эдийн засаг болон нийгмийн хөгжлийг сайжруулсан

Импорт, Экспортын ерөнхий хэмжээ 100 тэрбум юаниас давж, 9.9 хувиар нэмэгдэв

Өвөр Монголоос аялан зорчиж байгаа Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тээвэр 1.4 хувиар нэмэгдсэн

Орос, Монгол улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Монгол Улсын таван хоттой нөхөрсөг хотын харилцаа байгуулав

1700 гаруй аж ахуйн нэгжийг удирдан Хятадын олон улсын импортын анхдугаар экспод орлцуулжээ

Өвөр Монголын бизнесийн хоёрдугаар хурлыг амжилттай хуралдуулжээ

Тав. Ард түмнээр гол болгосон хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, ардын амьдралыг сайжруулахад баталгаа хангасан

Энгийн олон нийтийн төсвийн зарлагад ард иргэдийн амьдралын зарлага 70.1 хувийг эзэлсэн байна

Хот суурингийн 259 мянган иргэдийг ажлын байраар хангаж, хот сууринд бүртгүүлсэн ажилгүйдсэн хэмжээг 3.58 хувийг батлав

Нийгмийн даатгал, ядуу амьдралын нөхөн олговор, ядуу амьдралтай хүн болон хөгжлийн бэрхшээлтэй ядуу хүмүүс, хил нутгийн иргэдийн нөхөн олговорын стандартыг нэмэгдүүлжээ

Хот суурин болон хөдөө орон нутгийн эмчилгээний зардлыг бодлогын дагуу данснаас тайлах хэмжээг тус тус 85 болон 75 хувь орчим болгожээ

Дөхөм барилгатай 142 мянган орон сууц болон хөдөө орон нутгийн 60.2 мянган айлыг засан шинэчлэв

780 мянган хүн ардын уух усны аюулгүй байдалд баталгаа хангасан

Сурах наснаас өмнөх хүүхдийн сургалт Хятадын дундаж түвшингээс 14.5 хувиар өндөр болов

93 хувиас дээших дунд, бага сургуульд медиа хичээлийн гэртэй болгов

Амьдрал нь ядуу 19 мянган сурагчийг хөрөнгө мөнгөөр дэмжин туслав

97 хошуу шяний зэрэглэлийн эмнэлгийг алсын удирдлагаар удирдах системд хамруулсан байна

Зургаа. Ардын Засгийн газрын үүрэг чадавхийг хуулийн дагуу хэрэгжүүлж, засгийн явдлын үйлчилгээний түвшинг дээшлүүлэв

Өвөр Монголын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороонд дэвшүүлэн хянуулсан орон нутгийн 27 хууль тогтоол болон зөвлөгөө, Засгийн газрын 22 дүрэм тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан буюу хүчингүй болгосон байна

Ардын төлөөлчгдийн их хурлын санал сануулга, улс төр зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн дурдсан саналд хариулсан хэмжээ 100 хувьд хүрэв

ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын байгууллагуудын өөрчлөлтийн ажлыг биелүүлжээ

Албаны зардлыг чангаар шалгаж, Өвөр Монголын зэрэглэлийн албаны зардлыг 10.1 хувиар багасгажээ

Засгийн ажлыг нээлттэй байлгахыг нэмэгдүүлжээ

 

 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://www.nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл