Энэ сарын 12-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотод нээгдсэн Дижитал Хятадын бүтээн байгуулалтын дээд хэмжээний 3-р уулзалтад Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооноос "Дижитал эдийн засгийн хэрэглээний зуун төслийн тайлан" -г гаргажээ. Хятадын дижитал эдийн засаг одоогоор ногоон бөгөөд хурдацтай хөгжиж байгааг тайланд харуулж, хөгжлийн асар их боломжийг нээж байгаа юм.
Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ү Хао хэлэхдээ, одоогийн байдлаар Хятадын дижитал эдийн засгийн шинэ төрх байдал, шинэ загварын хөгжилд дөрвөн үндсэн чиг хандлага байна. Тухайлбал:
Нэг. Онлайн үйлчилгээний шинэ загварууд эрчимтэй хөгжиж, хэрэглээний шинэ зах зээлийг идэвхжүүлж байна.
Хоёр. Салбарыг дижитал хэлбэрт шилжүүлэх нь өөрчлөлтийг түргэтгэж, бодит эдийн засгийн шинэ эрч хүчийг бэхжүүлж байна.
Гурав. Хувь хүний шинэ эдийн засгийн хурдацтай хөгжил нь хэрэглээ, ажил эрхлэлтэд шинэ орон зайг нээж өгсөн.
Дөрөв. Хамтдаа хуваалцах эдийн засгийн шинэ хэлбэрүүд гарч ирсээр байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хүчин зүйлийг хангах шинэ арга хэлбэрийг бий болгож байна гэжээ.
