solongonews
Хятад улс Ангараг гарагийг тандан судална
2019-01-14 21:13
Хятад улс Ангараг гарагийг тандан судална.

“Чан Э-4”үүргээ бүрэн дүүрэн биелүүлснээр гараа болгож, Хятадын сарыг тандах төслийн 4-р шатны ажил, огторгуйн гүнийг тандах төсөл бүх талаар хэрэгжиж эхэллээ. “Чан Э-5” сарны гадаргуугаас дээж авч буцах үүргээ 2019 оны сүүлчээр биелүүлэх бөгөөд Ангараг гарагийг тандах Хятад улсын анхны үүргийг 2020 оны орчмоор хэрэгжүүлнэ гэж Бээжинд Хятадын Сансар судлалын үндэсний газрын орлогч дарга, Сарыг тандах төслийн дэд командлагч Ү Яньхуа өнөөдөр буюу 01-р сарын 14-нд хэлсэн байна.

Ү Яньхуа: Хятад улс сарыг тандах төслийг 2004 онд хэрэгжүүлснээс хойш огторгуйн гүнийг тандах нэлээд бүрэн хүчин чадалтай дэд бүтцийг бүтээн байгуулж, АНУ, Европын дараа дэлхий дахинд огторгуйн гүнийг тандах сүлжээ байгуулан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсэн юм. Хятад улс эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар ашиглаж,багтаамжтай хөгжихөд тулгуурлан, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дэлхий дахины сансар судлалын үйлсийг хөгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулж, хүн төрөлхтний соёл иргэншил, нийгмийн хөгжил дэвшлийг дэмжин, Хятадын оюун ухаан, Хятадын бүтээл, Хятадын хүчин чадлыг нэмэрлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : .
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл