solongonews
Хятад улсын үйлдвэрлэсэн анхны ARJ21 нисэх онгоцыг худалдааны зориулалтаар ашиглаж эхэллээ
2016-06-28 16:21
Хятад улс өөрийн үйлдвэрлэсэн анхны ARJ21 нисэх онгоцыг худалдааны зориулалтаар ашиглаж эхэллээ.

Чэндү хотын агаарын тээврийн компанийн EU6679 дугаарын ARJ21-700 хэмээх нисэх онгоц 28-нд тус хотын Шуанлю нисэх онгоцны буудлаас хөөрч, Шанхайн Хунчяо нисэх онгоцны буудалд газардлаа. Ийнхүү Хятад улс өөрийн үйлдвэрлэсэн анхны ARJ21 хэмээх зорчигч тээврийн тийрэлтэт нисэх онгоцыг худалдааны зориулалтаар ашиглаж эхэллээ.


Чэндү хотын агаарын тээврийн компанийн 28-нд мэдээлсэн мэдээнээс үзэхэд, тус компани ARJ21 хэмээх энэхүү нисэх онгоцыг Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь, Ши-Ань, Наньжин, Гүй-Ян зэрэг долоон хот хоорондын 2225-3700 км зайд нислэг хийлгэхээр бэлтгэж байгаа юм байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл