Тэтгэврийн хөгшин хайраа илэрхийлэв
2016-02-22 09:26
Тэтгэврийн хөгшин хайраа хайрлав.
Хятадын Жэзян мужид эмгэндээ Гэгээн Валентины баярын мэнд дэвшүүлэхээр шийдсэн нэгэн тэтгэврийн хөгшин олон давхар зочид буудлыг түрээслэж аваад өрөөнүүдийн гэрлийг асааснаар хайр дурлалаа илэрхийлсэн байна. 84 настай Цяо Дэвэйн бодож санаснаар тэнгэр баганадсан байшин дээр англи хэлээр “Би чамд хайртай” гэсэн 218 метр урт бичвэр гэрч ирсэн аж.
Романтик өвгөн түүнчлэн өөрийн 83 настай эхнэр Лю Шисюд томоо гэгчийн цэцгийн баглаа барьжээ. Тэрхүү мөчид эмгэн нь хуримын цагаан өнгийн даашинзтай байсан бол өвгөн хар өнгийн хослолтой байсан гэнэ. Цяо ийм маягаар эхнэртээ хуримынхаа 67 жилийн ойн баярын мэндийг хүргэхийг зорьсон аж.


Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://news.163.com
Дэлгэрэнгүй үзэх
