solongonews
Улаанхүү сангийн шагнал гардуулах ёслол болов
2016-12-26 12:13
Улаанхүү сангийн шагнал гардуулах ёслол боллоо.

Улаанхүү нэрэмжит сангийн үндэстний соёл урлагийн V, VI удаагийн шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 23-ны өдөр Хөххотноо боллоо. Ёслолд дуу урлаг, зохиол бүтээл, кино нэвтрүүлгийн шилдэг таван бүтээлийг шалгаруулан шагнаж, Н.Баянцогт, Хасшугуй зэрэг долоон хүн V удаагийн Улаанхүү нэрэмжит сангийн үндэстний соёл урлаг хүчин зүтгэл үзүүлсэн шагналаар мялаалгасан байна. "Тал нутгийн Улаанмөчир" жүжиг, "Наран мандах нутаг" телевиз жүжиг, "Хөх Монгол нутаг" нэвтрүүлэг зэрэг дөрвөн бүтээл нь VI удаагийн Улаанхүү нэрэмжит сангийн үндэстний соёл урлагийн шилдэг бүтээлээр шалгарч, Сандан, Отгонсод нар Улаанхүү нэрэмжит сангийн үндэстний соёл урлагт хүчин зүтгэл үзүүлсэн хувь хүний шагналыг хүртсэн байна.

Улаанхүү нэрэмжит сан нь 1991 оны 6 дугаар сард байгуулагдаж, Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжилд хүчин зүтгэл үзүүлсэн хувь хүн, байгууллага нэгжийг шалгаруулан шагнадаг билээ. Уг санд Улаанхүү нэрэмжит соёл урлагийн шагнал, Улаанхүү нэрэмжит монгол үг хэлний шагнал, Улаанхүү нэрэмжит аж ахуйн нэгжийн технологийн инновацийн шагнал, Улаанхүү нэрэмжит тэтгэлэгт сан, Улаанхүү нэрэмжит үндэсний багш нарт зориулсан сургалтын сан  гэх таван төрлийн шагнал хуваадаг.  Энэхүү шагналаар одоог болтол нийт 89 байгууллага нэгж, 869 хувь хүнийг шагнаж, 19.899 сая юанийг гардуулсан байна. Үүний зэрэгцээ сургалтын төлбөр, ядуурлыг бууруулах, гамшгийн яаралтай тусламж болон нийгмийн халамж, хандивлагчдын санхүүжилтэд 26.788 сая юанийг зарцуулсан байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синь Хуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл