solongonews
Хятад улсын гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 55.3 хувиар нэмэгджээ
2016-12-15 21:00
Хятад улсын гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 55.3 хувиар нэмэгджээ.

2016 оны 1-ээс 11 дүгээр саруудад гадаадын банк санхүүгийн бус салбарт Хятад улсын шууд хөрөнгө оруулалт 1 их наяд 69 тэрбум 630 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 55.3 хувиар нэмэгдсэн тухай Хятадын ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэй 15-нд мэдэгдлээ.

Мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Сүнь Живэй хэлэхдээ, зөвхөн 11 дүгээр сард л гэхэд Хятад улсын гадаад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 15 тэрбум 740 сая ам.долларт хүрч, 76.5 хувиар нэмэгдсэн бол шинээр байгуулсан гэрээ хэлэлцээний нийт өртөг нь 26 тэрбум 950 сая ам.долларт хүрсэн нь мөн үеийнхээсээ 91 хувиар нэмэгдсэн гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл