solongonews
Хятадад гэрлийн квантын компьютерыг бүтээлээ
2017-05-03 15:34
Хятадын шинжлэх ухааны салбарынхан фотоны энергийн буюу гэрлийн квантын компьютерыг бүтээж, шинэ амжилт тогтоосныг Хятадын шинжлэх ухаан техникийн их сургуулийн академич Фань Жяньвэй 5 дугаар 3-ны өдөр Шанхай хотноо мэдэгдлээ.

Туршилтын дүнгээс үзвэл, энэ төрлийн компьютерын дээж авах хурд олон орны ижил төрлийн компьютероос 24 мянган дахин хурдан, хүн төрөлхтний анхны цахим компьютер болон талст хоолой бүхий компьютероос 10-100 дахин хурдтай юм байна.

Хятад улс фотоны энергийн буюу гэрлийн квантын энэхүү компьютерыг бүтээснээр гэрлийн энергийн компьютерын салбарт шинэ амжилт гаргаж, сонгодог компьютерын чадавхийг даван, гэрлийн квантын компьютерыг хөгжүүлэхэд баттай суурь тавилаа хэмээн Фань Жяньвэй танилцуулжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл