solongonews
Гурван улсын хувцас загварын урлагийн наадам эхэллээ
2017-07-14 15:51
Хятад, Монгол, Орос гурван улсын хувцас загварын урлагийн наадам эхэллээ.

Хятад, Монгол, Орос гурван улсын хувцас загварын урлагийн наадам-2017 ба Хөлөнбуйр хотын монгол үндэстний хувцас загварын тэмцээн 7 дугаар сарын 12-ны өдөр Хайлар хотын Хөлөнбуйр дээд сургуульд эхэллээ. Тус тэмцээнийг Хөлөнбуйр хотын ХКН, Засгийн газраас санаачлан, Хөлөнбуйр хотын аялал жуулчлал хөгжлийн зөвлөл хариуцан зохион байгуулсан юм.

Тэмцээн нь үндэстний хувцас загвар, орчин үеийн хувцас загвар, үндэстний хэв намба бүхий дүрэмт хувцас ба үндэстний гоёлын загвар зэрэг дөрвөн ангиллаар зохиогдсон байв.

ӨМӨЗО-ны VIIII үндэстний цөөнхийн спортын уламжлалт наадмын үеэр Монгол, Орос ба Хөлөнбуйр хотын Эвенк, Дагуур, Орчон, Орос зэрэг үндэстний нийт 21 төлөөлөгч буюу 6 тоглолтын баг 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүрийн 19 цагт үзүүлбэрээ хүргэх юм байна.

00

 

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл