Илүү үзэсгэлэнтэй болохын тулд
2015-12-28 18:21
Эмэгтэй хүний гадаад төрх бүсгүй хүн бүрт хамгийн чухал зүйл билээ. Бид үзэсгэлэнд хүрэхийн тулд хэд хэдэн цагаар тольны өмнө эргэлддэг. Энэ хичээл зүтгэл дээрээ юу нэмэх ёстой юм бол? Мэдээж хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд, зөв сэтгэхүй шүү дээ.
1. Ногоон өнгийн ногоо их хэрэглэх
Зөвхөн цагаан хоолтонгууд ногоо их хэрэглэдэг юм биш. Ногоон өнгийн ногоо нь таны эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой бөгөөд гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Тэгснээр хоол сайн шингэж арьс цэвэр болно гэсэн үг шүү дээ. Өдөр бүр шинэ ногооны салат хийж идэх нь эрүүл мэнддээ онц анхаарал тавьдаг хүний үйлдэл юм шүү.

2. Хангалттай нойр авах
Энэ бол хүн бүрийн мэдэх зүйл. Хүн хангалттай нойр авснаар бие организм биеийн чилээгээ гаргадаг. Нойроо хангалттай авахгүй байхад таны нүүр цонхийж, нүдний доогуур харлаж эхлэнэ. Тиймээс тоигор, өнгөлөг арьстай байхыг хүсвэл 22 цаг гэхэд орондоо орж байх хэрэгтэй.

2. Ногоон цай ууж байх
Ногоон цайг өдөр тутамдаа хэрэглэснээр бие дотроосоо цэвэрлэгдэж эхлэдэг. Мөн мэдрэлийн системийг амрааж өгдөг учир нойргүйтэл гэх зүйлээс холуур байна.

3. Дасгал хөдөлгөөн хийж байх
Дасгал хөдөлгөөн бол таны гоо үзэсгэлэнд хамгийн чухал зүйлийн нэг. Фитнессээр хичээллэснээр та сайхан бие галбиртай болж, өдөр бүр нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг нэгэн болох болно. Мөн фитнесс нь танд маш их эрч хүч, залуу насыг хайрлана.

4. Амин дэм сайн хэрэглэх
Өөрийн биеэ эрүүл саруул байлгахын тулд таны хоолны цэсэнд заавалчгүй жимс байх ёстой. Хүн бүр ядаж өдөрт 1 ш алим идэж байх шаардлагатай.

5. Омега хангалттай авч байх
Омега гэх бодис таны батга, арьсны асуудлыг шийдэж өгдөг. Үүнийг та загасны махнаас, газрын самарнаас авч болно.

6. Бусдад талархах
Аз жаргалтай бүсгүй байгалийг чимж, улам үзэсгэлэнтэй болдог. Байгаа зүйлдээ сэтгэл тэнэгэр алхаж, муу муухай бодол, зүйлийг өөрөөсөө холдуулж явснаар та залуу насаа хадгалж чадна. Аз жаргалтай хүн хэзээ ч духаа үрчийлгэж өөрийгөө зовоодоггүй шүү дээ. Таны амьдралд тохиолдсон багахан зүйлд ч гэсэн баярлалаа гэж хэлж байгаарай.

7. Үсээ өдөр бүр угаах хэрэггүй
Үс бол эмэгтэй хүний хамгийн чухал зүйл. Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Зарим эмэгтэйчүүд үсээ намирсан, цэвэрхэн, гялалзсан болгохын тулд өдөр бүр үсээ угаадаг, гэвч харамсалтай нь ингэснээр үсээ улам гэмтээдэг гэдгийг бид мэддэггүй. Үсийг 3 өдөрт нэг удаа угаахад болдог. Бүр болохгүй бол 2 өдөр нэг удаа.

гоо сайханы зөвлөгөө авахыг хүсвэл доорхи зурган дээр дарж орно уу
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

