solongonews
Түүний найзуудтай яаж харьцах ёстой вэ?
2015-12-28 18:21
Тэр хэлнэ: “Хонгор минь, би өнөөдөр найзуудтайгаа шар айраг хувааж ууна. Битгий санаа зовоорой”. Энэ өгүүлбэрээс эхлүүлээд түүний найзуудтай яаж харьцахаа мэдэхгүй байвал энэ нийтлэл танд яг тохирно.
Тэр хэлнэ: “Хонгор минь, би өнөөдөр найзуудтайгаа шар айраг хувааж ууна. Битгий санаа зовоорой”. Энэ өгүүлбэрээс эхлүүлээд түүний найзуудтай яаж харьцахаа мэдэхгүй байвал энэ нийтлэл танд яг тохирно.
 
1.Түүнийг найзуудтай нь битгий хард
Ихэнхи эхнэр, найз бүсгүйчүүд нөхрөө найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөж байна гэдэгт итгэдэггүй. Энэ бол буруу. Таны хардах нь зөв. Гэхдээ энэ цаг бол түүний чөлөөт цаг шүү дээ. Харин ч түүнийг найзуудтайгаа цагийг өнгөрөөж байхад та гоо сайхан орж, дэлгүүр хэсэж болно. Өөрийн хүнээ найзуудтай нь хардана гэдэг бол ухаангүй хэрэг.
 
2.Түүний найзуудыг хүндэл
Нэр хүндтэй найз бүсгүй байхын тулд тэдэнд дургүй байсан ч тэвчих хэрэгтэй. Тэд бол таны нөхрийн амьдралын нэгэн хэсэг учраас тэднийг хүндэл.
 
3.Дайсагнах хэрэггүй
Түүний найзуудтай уулзах бүрдээ шүдээ зуугаад, нүдээрээ сайхан муухай хараад хүйтнээр “Сайн уу?” гэж хэрхэвч болохгүй. Та бол эмэгтэй хүн шүү дээ. Тэдний тухай сөрөг бодлоо хаяад аль болох эелдэг харьцаарай.
 
4.Эелдэг байгаарай
Түүний найзууд танайд ирэхэд эелдэгээр мэнд солилцоод, зочломтгой харьцаж цай кофе амсуулж дайлаарай. Цай уух зуур сонин сайхан юу байна, ажил төрөл сайн уу гэж асуугарай.
 
5.Тэдний тухай мэдэх гэж хичээх
Нөхрийн тань найзууд таны бодсноос огт өөр хүмүүс ч юм билүү? Та сайн ажиглаад үзээрэй.
 
6.Тэдний эхнэр/найз бүсгүйчүүдтэй танилцаж найз болох
Та тэдний эхнэртэй найз болсноор нэг сумаар 2 туулай буудна: нөхрийнхөө нөхөрлөлийг баллахгүй, бас илүү их цаг хугацааг хамтдаа өнгөрөөнө.  Бүгдээрээ цуглаад гадуур хамтдаа явах бас сайхан санаа шүү.
Хэрвээ та эдгээр алхамуудыг хийвэл түүний найзууд таныг магтаж, хамгийн гайхалтай бөгөөд нөхрөө/найз залуугаа сайн ойлгодог бүсгүйн нэг болох юм. Амжилт хүсье!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл