solongonews
Жимсээр нүүрэндээ маск тавиарай
2015-12-28 18:21
Байгалийн цэвэр бүтээгдэхүүн өөрөөр хэлбэл цэвэр жимсийг ашиглан нүүрэндээ тэжээл, чийгшил өгөх маск тавиарай.
Эхлээд арьсаа сайтар цэвэрлээд орой маскаа тавиарай.
 
Кивиг ашиглая
Сайн боловсросон, зөөлөн 1ш кивиг авна. Хальснаас нь аваад аяганд нухна. Дараа нь нүүрэн дээрээ массаж хийх маягаар маскаа тавина. Кивитэй маск нь арьсыг сайн цэвэрлэж өгдөг.
Гадил ашиглая
Тал гадил авч 2х/х цөцгийтэй холино. Маскыг 15 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Энгийн болон хуурай арьсанд тохиромжтой.
Авокадо ашиглая
Тал авокадо авч 1х/х оливын тос нэмээд хутгана. Маскыг 15 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Арьсыг гайхалтай зөөлөн, уян болгож өгдөг.
Усан үзэм ашиглая
6ш бөөрөнхий усан үзэм авч нухаад 1ц/х зөгийн бал болон 1ц/х оливын тос нэмээд хутгана. Дараа нь 1ш өндөгний шар нэмээд маскаа тавина. Хугацаа 15 минут.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл