
Хятад улсаас Энэтхэг улсад суугаа элчин сайд Сүнь Вэйдүн 26-ны орой олон нийтийн сүлжээнд Хятад улс Энэтхэгийн тахал өвчний эсрэг тууштай дэмжиж байгааг нийтлэв. Сүнь Вэйдүн хэлэхдээ "Бид Хятадын компаниудыг хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмжиж, Энэтхэг улсад шаардлагатай бүх төрлийн эмнэлгийн хэрэгслийг авахад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхийг уриалж, удирдан чиглүүлэх болно" гэжээ.
Энэтхэг дэх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгч Ван Шяожянь 26-ны өдөр Энэтхэгийн тахлын нөхцөл байдлын талаар сэтгүүлчийн тавьсан асуултад Хятад улс нь Хятадын аж ахуйн нэгжүүдийг тахлын эсрэг бүх төрлийн материалыг худалдан авахад хялбар болгоход идэвхтэй хамтран ажиллахыг уриалж, удирдан чиглүүлж, Энэтхэгт шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх болно. Ван Шяожянь хэлэхдээ, цар тахал бол бүх хүн төрөлхтний нийтлэг дайсан тул олон улсын хамтын нийгэмлэг нэгдэж, уг тахалтай хамт тэмцэх хэрэгтэй байна. Хятад улс Энэтхэгийн тахал өвчний хүнд байдалд чин сэтгэлээсээ тохинуулж байгаагаа илэрхийлж байна. Нэмж дурдахад, Хятад улсын эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний импорт, экспортын худалдааны танхим нь 27-ны өдөр санаачилга гаргаж, сорилтод хамтран хариу арга хэмжээ авч, эрүүл мэнд, амь насаа хамгаалахад Энэтхэгийн найз нөхөдтэйгөө хамт байх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хятадын эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгчид Энэтхэгээс дор хаяж 25 мянган хүчилтөрөгчийн генераторын захиалга авсан бөгөөд шаардлагатай хүчилтөрөгчийн генераторыг Энэтхэгт яаралтай нийлүүлэх болно.
