Сэтгүүлчид 2024 оны 1-р сараас 4-р сар хүртэл Хятад улсын программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбар (цаашид "програм хангамжийн үйлдвэрлэл" гэх) хэвийн ажиллаж, программ хангамжийн бизнесийн орлого 3.8 триллион юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хувиар өссөн бол нийт ашиг нь 2 оронтой тоогоор өсөж програм хангамжийн бизнесийн экспортын бууралт багассан талаар 5-р сарын 28-ны өдөр Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлэв.
Янз бүрийн салбарыг харвал мэдээллийн технологийн үйлчилгээний орлого хурдацтай өсөж банйа. Тоо баримтаас үзвэл, 1-р сараас 4-р сар хүртэл мэдээллийн технологийн үйлчилгээний орлого 2498.3 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.2 хувиар нэмэгдэж, салбарын орлогын 65.9 хувийг эзэлжээ. Үүний дотор үүлэн тооцоолол болон том дата үйлчилгээний нийт орлого 410.7 тэрбум юаньд хүрч, нэгдсэн хэлхээний дизайны орлого 98.9 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.3 хувиар нэмэгдсэн байна.
Бүс нутгийг авч үзвэл, Бээжин-Тяньжин-Хэбэй болон Хөх мөрний бэлчирт програм хангамжийн бизнесийн орлого тогтвортой өссөн байна. 1-р сараас 4-р сар хүртэл, Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутаг программ хангамжийн бизнесийн орлого 988 тэрбум 800 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар өссөн бол өсөлтийн хурд 1-р улирлаас 1.9 нэгж хувиар буурсан байна. Хөх мөрний бэлчир бүсийн программ хангамжийн бизнесийн орлого 1 тэрбум 253 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.8 хувиар өсч, өсөлтийн хурд нь 1-р улирлынхаас 0.5 пунктээр нэмэгдсэн байна. Хоёр бүсийн программ хангамжийн бизнесийн орлого улсын нийт орлогын 26.1 хувь ба 27 хувийг тус тус эзэлж байна.
Түүнчлэн төвийн хотын программ хангамжийн бизнесийн орлого тогтвортой өссөн байна. 1-р сараас 4-р сар хүртэл тус улсын 15 дэд мужийн төв хотын программ хангамжийн бизнесийн орлого 1 тэрбум 917 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.8 хувиар өссөн байна. Эдгээрээс Нинбө, Ухань, Шэньжэнь, Шямэнь, Шэньян, Далянь зэрэг хотуудын программ хангамжийн бизнесийн орлогын өсөлтийн хурд нь улсын дундаж өсөлтийн хурдаас давсан байна.
