solongonews
Эрүүл урт үстэй болгох хамгийн хялбар арга
2015-12-28 18:21
Та эрүүл, урт сайхан үстэй болохыг мөрөөдөж байна уу? Тэгвэл бидний бэлтгэсэн зөвлөгөө таны мөрөөдлийг биелүүлэхэд тань туслах болно. 

Энэ нь сонгино дээр суурилсан үс эмчлэх тухай арга юм. Уг арга нь үсэнд ямарч гаж нөлөө үзүүлэхгүйн дээр эмчилгээ болж өгөх учраас та заавал туршиж үзээрэй. Үр дүнг нь та нэг сарын дараа харах болно.  

Сонгино нь коллаген үйлдвэрлэлийг өдөөж өгдөг ба бүсгүйчүүд маань коллагенийг гоо сайханд, үсэнд ямар чухал ач холбогдолтойг тайлбарлуулалгүй мэдэх биз ээ. 

Эмчилгээний жороо танилцуулъя:

-Үсний уртаас хамаарч 2-4 ширхэг сонгино хэрэгтэй.
-Сонгиноо хэрчиж шүүсийг нь шахаж гаргана.
-Сонгины шүүсээрээ үснийхээ хуйханд массажлан 15 минут байлгана.
-Та сонгины өвөрмөц үнэрт дургүй бол үүнээс бага хугацаанд байлгаж болох юм. 
-Дараа нь үсээ угаадаг шигээ угааж , ангижруулна. 
-Та 7 хоногт 1 удаа энэ эмчилгээг хийж байгаарай. Сарын дараа та гайхалтай үр дүнг харах болно! 

Таньд амжилт хүсье ! Үс сайхан бол зүс сайхан...

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл