solongonews
Хятадын энхийг сахиулах баг Ливанд эмчилгээний тусламж үзүүлнэ
2020-08-07 08:52
Хятадын энхийг сахиулах баг Ливанд эмчилгээний тусламж үзүүлнэ.

Энэ сарын 04-ний орой Ливаны нийслэл Бейрутын боомт хэсэгт дэлбэрэлт болсны дараахан, Хятадаас Ливанд томилсон энхийг сахиулах 18 дахь эмчилгээний салбар баг НҮБ-аас Ливанд суугаа түр хугацааны хүчний командын тушаалаар Бейрутад эмнэлгийн тусламж үзүүлэх болно.

Хятадын энхийг сахиулах эмнэлгийн салбар багийн мэдэгдсэнээр, мэдэгдлийг хүлээн авсны дараа "Бейрутын дэлбэрэлт"-ийн яаралтай тусламжийн багийг бүрдүүлж, мэс засал, дотоод эм, түлэгдэлт, анестезиологи болон бусад чиглэлээр 9 эмнэлгийн ажилтныг илгээжээ. Түргэн тусламжийн баг эм бэлдмэл, хэрэглээ, хамгаалалтын хэрэгсэл зэрэг материалаа Бейрутад илгээх болно. Одоохондоо багийн ажилтнууд, тээврийн хэрэгсэл, эд материал бэлэн болоод байгаа юм.

Ливанд томилсон энхийг сахиулах зориулалттай Хятад улсын 18 дахь эмчилгээний салбар баг 30 офицер, цэргүүдээс бүрдсэн бөгөөд одоо яг ээлжит ажлын хугацаандаа байгаа юм. БНХАУ-ын Ливанд илгээсэн 19 дэх удаагийн энхийг сахиулах эмчилгээний багийн 15 бүрэлдэхүүн 07-р сарын 28-ны өдөр Ливанд хүрсэн боловч цар тахлын улмаас одоохондоо тусгаарлагдаж, ажилдаа ороогүй байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл