solongonews
Хууль зүйн дардан замаар урагшилна
2017-07-24 19:59
- Эндхийн байгалийн сайхан өнгө үзэмж, нийгмийн амар амгалан байдал жуулчлагчдын сэтгэлийг татаж байна гэж жуулчид Баянхотын тухай үнэлнэ.

        Энд урт хугацаагаар суурьшиж байгаа хүмүүс нийгмийн хөгжил, хуулиар засахын дэвшилтийн үр дүнг бүрэн эдлэхийн зэрэгцээ нийгмийн тайван тогтвортой байдлын тухай нэн гүнзгий ойлголттой.

Сүүлийн жилүүдэд Алшаа аймаг орчин үеийн бүтээн байгулалтын явцад шинийг эрэлхийлж, шинэ тогтцыг бүтээн байгуулан, хуулиар аймгаа засах ажлыг түлхүү ахиулаад амжилт олж, Алшаа аймгийн улс төр, эдийн засаг болон нийгэм бүх талаар хуул зүйн голдиролд орж, аймгийн зохицонгуй хөгжлийг хүчтэй ахиулсан байна.

Бүх талаар хуулиар улсаа засах стратеги бодлогыг Алшаа аймагт тууштай хэрэгжүүлэхийн тулд 2015 онд аймгийн Намын хорооноос хуулиар аймгаа засах удирдах баг байгуулж, зургаан тусгай ажиллах баг хуваарилан  тусгай төрлийн багийн удирдлагыг аймгийн холбогдох удирдлага гардан хийж хуулиар аймгаа засах ажлыг бүх талаар ахиулав.

Алшаа аймаг “Алшаа аймгийн Намын хорооны хуулиар аймгаа засахыг дэмжих удирдах багийн ажлын дүрэм” зэрэг дүрэм тогтоолыг тогтоож, бүх тусгай төрлийн баг, мөн холбогдох бүхий л салаа мөчирийн үүрэг хариуцлагыг тодорхойлж, ажлын хуваарилалт тодорхой, эмх журамтай ажлын тогтцыг бүрэлдүүлсэн байна.

Алшаа зүүн хошуу нь бүх талаар хотын хамааралтын хууль хэрэгжүүлэх байгууллагын өөрчлөлт болон мал аж ахуй, газар тариалангийн орны газар орон алсалсан ерөнхий хууль хэрэгжүүлэх өөрчлөлтийг дэмжиж, Алшаа зүүн хошууны мал аж ахуй, газар тариалангийн орны амь ахуйн хамааралтын хууль хэрэгжүүлэх товчоо байгуулав. Алшаа аймгийн хууль зүйн үйл ажиллагаанд шинэ хүч нэмэрлэсэн бөгөөд “Хуулиар аймгаа засах” бүтээн байгуулалтад хүчирхэг их идэвх, хүч, зөв энергийг хуримдуулж, хууль зүйн үзэл санааг хүмүүсийн сэтгэлд тасралтгүй гүнзгийрүүлсэн байна.

Намын арван наймдугаар Их Хурлаас хойш Алшаа аймаг хууль цаазыг түгээмэлжүүлэх ажлыг хууль зүйн үйл ажиллагааны суурь инженеринг ба чухал инженеринг болгон ахиулж, хууль зүйн олон арван сурталчлан тайлбарлах хэсэг байгуулж, нийт аймгийн бүхий л газарт сурталчилгаа хийхээр дамжин хууль зүйн тухай ухуулгын ажлыг өргөжүүлжээ. Алшаа аймгийн бүх шат, салаа мөчир басхүү хуулийг ухуулан тайлбарлах ба ард түмний анхаарч байгаа халамжийн болон хүнд хүчир асуудлаа хооронд нь уялдуулан, хууль зүйн бүх төрлийн лавлагаа хийх, төрийн бодлогын тайлан тавих, хуулийн сургалт сурталчилгаа хийх зэрэг арга бариллаар зөрчил маргааныг шийдвэрлэсэн. Түүнчлэн хууль бусаар гомдол мэдүүлснийг хууль ёсоор шийдвэрлэх, зохицонгуй амар тайван байдлыг батлах чухал хүчин зүйл болсон байна. Бүх газар орон бүхий л  байгууллага нэгжүүд хууль зүйд суралцах, хэрэгжүүлэх, хянан шалгах зэрэг цуврал дүрэм тогтоолуудыг журамлав.

Зохиогч: Юй Лан Үрчайх Навч Халин
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл