solongonews
Хятадын улсын байгуулал болон улсын засалтын давуу тал
2019-11-01 16:34
Хятадын улсын байгуулал болон улсын засалтын давуу тал.

1. Намын төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг баримталж, намын шинжлэх ухааны онолыг баримтлан улс төрийн тогтвортой байдлыг хангаж, төр улс социалист чиглэлийн дагуу урагшилж байх.

2. Ард түмэн улс орныхоо эзэн мөн байхыг баримталж, ардчиллыг хөгжүүлэн, олон түмэнтэй нягт уялдаатай байж, үндэсний хөгжлийг дэмжинэ. 

3. Хуулийн дагуу төр улсаа засахыг баримталж, нийгмийн төв голч, шударга ёс болон ард түмний эрх ашгийг батална.

4. Бүх талуудыг дайчилж, том зүйлийг хийнэ.

5. Бүх үндэстнүүдийн тэгш байдлыг баталж, Хятад үндэстний хамтын ойлголтыг бий болгон, бүх үндэстнүүд эрх тэгш, хамт тэмцэн, хамтын  хөгжлийг биелүүлнэ.

6. Нийтийн өмчлөлөөр гол цогц болгож, олон төрлийн өмчлөлийн хэлбэрийн эдийн засгийг хамтад нь хөгжүүлж, хөдөлмөрлөсний хэрээр хуваарилах, олон төрлийн хуваарилах арга барил зэрэгцэн оршихыг баримтална.

7. Нийтлэг үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйл, ёс суртахууны үнэт зүйлийг дагаж, Хятадын шилдэг уламжлалт соёл, хувьсгалт соёл, дэвшилтэт социалист соёлыг уламжлан өвлөж иргэдийн бодол санаа, оюун ухааныг хөгжүүлнэ.

8. Ард түмнээр гол болгох хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн ард иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлж, иргэдийг улам аз жаргалтай амьдруулан, хамт баяжин чинээлэгжинэ.

9. Өөрчлөлт хийж, шинийг санаачлан, цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж, нийгмийг эрч хүчээр дүүрэн болгоно.

10. Нэр төртэй, эрдэм чадвартай хүмүүсийг сонгон шалгаруулж, шилдэг боловсон хүчнийг боловсруулан хөгжүүлэхэд ашигтай.

11. Ард түмний арми нь нам, ард түмэндээ үнэнч байх, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн үр өгөөжийг үр дүнтэй хамгаалж чадна.

12. “Нэг улс хоёр байгуулал”-ыг баримталж, Хонгконг, Макаогийн урт хугацааны тогтвортой хөгжлийг батална.

13. Бие даасан тусгаар тогтнол, гадаадад нээлттэй байхын зэрэгцээ дэлхийн засаглалд оролцож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл