solongonews
Ли Кэчян Хятад, Японы мужийн дарга нарын форумын нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна
2018-05-12 22:38
Ли Кэчян Хятад, Японы мужийн дарга нарын форумын нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна

Синьхуа агентлагийн мэдээ: Тухайн орон нутгийн цагаар 5-р сарын  11-нд, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян өөрийнхөө буудаллаж байсан  Хоккайдогийн Саппоро зочид буудалд Хятад, Японы мужийн дарга нарын форумын  нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна. Тус форумд Японы ерөнхий сайд Шинзо Абе  бас оролцсон байна.

Ли Кэчян: Хятад, Япон бол чухал хөрш юм, эрүүл тогтвортой хөгжил нь  хоёр орон болон хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд бүс  нутаг, дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэнэглэлд ашигтай юм.  Хоёр тал Хятад-Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчмын дагуу, энх  тайван, найрамдал хамтын ажиллагааны ерөнхий чиглэлийг ягштал барьж, сайн  хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэх ёстой. Энэ онд Хятад-Японы энх  тайван, найрамдлын гэрээ тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Хоёр тал гэрээний  зарчмуудыг мөрдөж, улс төрийн үндэс сууриа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа  өргөтгөж, хоёр орны харилцааг хэвийн замд буцаан оруулж, урт удаан тогтвортой  шинэ хөгжилд хүрэхийг хэрэгтэй юм. 

Ли Кэчян хэлэхдээ : Орон нутгийн солилцоо  хамтын ажиллагаа бол Хятад-Японы харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм, мөн ч  хоёр орны ард түмний найрсаг  харилцааг ахиулах чухал зам суваг юм. Энэ удаагийн  айлчлалын хүрээнд, Хятад-Япон хоёр орны засгийн газар хамтын ажиллагааны олон  гэрээ хэлэлцээр байгуулж, хоёр орны орон нутгийн болон компаниудын хамтын  ажиллагаанд нөхцөл боломж, орон зай олгосон байна гэжээ.

Шинзо Абе хэлэхдээ: Япон-Хятадын  хотуудын найрсаг солилцоо тасралтгүй хөгжсөөр байна, энэ нь хоёр орны энх  тайван, найрсаг хөгжлийн хөдөлгөх хүч болсноор барахгүй нөхөрлөлийн холбоос  болжээ. Хоёр тал орон нутгийн солилцоонд эрч хүч нэмж хүн амын хөгшрөл , орон  нутгийн хөгжил, аялал жуучлал зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж,  хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг ахиулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл