Шувууг хайрлах долоо хоногийг эхлүүлэв
2018-03-23 10:26
Хятадын Гуандун муж 1981 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос 26-ны хооронд “Шувуу хайрлах долоо хоног” нэртэй арга хэмжээ зохион байгуулдаг болоод 37 жилийг үдсэн байна.

Бүх салбар хүрээнд ухуулга сурталчилгаа зохион байгуулж, иргэдийн анхаарлыг хээрийн шувуудын төрөл зүйл болон тэдний үүрийг хамгаалахад хандуулдаг байна. Харин энэ жил Гуанжоу хотын Шувууны парк “Шувуу хайрлах долоо хоног” гэсэн сонирхолтой байдлаар шинжлэх ухааны мэдлэг түгээх сургууль байгуулж, хотын иргэдэд шувууны төрөл зүйлийг хамгаалах талаар ухуулга хийж, сургалт зохион байгуулав.


Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх
