
2018 онд Хятадын зам харилцааны салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалт хурдтай өссөн үзүүлэлт гарсан байна. Үүнд: Төмөр замын хөрөнгө оруулалт 792 тэрбум юань, авто зам, усан тээврийн хөрөнгө оруулалт 230 сая юань, агаар аяллын хөрөнгө оруулалт 81 тэрбум юаньд хүрчээ. Бүтэн жилийн хугацаанд шинээр баригдсан төмөр зам 4000 ккилометрт хүрч, үүнээс өндөр хурдны төмөр зам 2600 километрт хүрсэн болно. Мөн шинээр тавигдсан авто зам 86 мянган километрт хүрсэн бол хурдны авто зам 6000 километрт хүрсэн байна.
Үүний зэрэгцээ ачаа тээврийн бүтцийн төлөвлөлт, нэвтрэх хэмжээ дээшилж, холбогдох зардлыг багасахыг дагаад логистикийн өртөг буурсан байна. Энэ оны 11 дүгээр сарын сүүлийг болтол логистикийн өртөг 88.4 юаниар буурч, жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.
