Уралдааныг Ховогсайр суурингийн ухуулах хэлтэс, зохиолчдын холбоо, соёл спорт радио кино телевизийн товчооноос эрхлэн зохион байгуулсан байна.
Тус тэмцээнд Ховогсайр суурингийн нэгдүгээр дунд сургууль болон харьяат бага сургуулиас хамгийн том нь 18 настай, хамгийн бага нь 7 настай 18 сурагчид идэвхтэйгээр оролцов.

Ийнхүү алаг бөмбөрцөг нялхарч, аливаа бодис амилан сэргэсэн хаврын энэ сайхан өдөр алдарт Жангарын өлгий ар их Ховогсайрын сурагчид аугаа баатарлаг Жангарын туульсыг урлагийн тайзнаа уянгалуулан хайлж ур чадвараа мөрийцөн сорьсон байна.


Тэмцээний дүнд тус суурингийн нэгдүгээр дунд сургуулийн Ренчин нэгдүгээр байранд шалгарч, нэгдүгээр дунд сургуулийн Эрдэнцэцэг, Сампил нар хоёрдугаар байранд орсон байна. Харьяат бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Ганцог болон нэгдүгээр дунд сургуулийн Шагай, Бүргэд, Чимэдцэрэн нарын сурагчид гуравдугаар байранд тус тус шалгарсан байна.




