
"Өвлийн олимпын гэрэл гэгээ, олон өнгөт мөсөн дэнлүү" сэдэвт мэргэжлийн мөсөн баримлын Хятад улсын 41 дэх удаагийн уралдаан 01-р сарын 08-нд Харбин хотын Жаолинь цэцэрлэгт хүрээлэнд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 60 мөсөн барималчаас бүрдсэн 20 баг 3 өдрийн турш төрөл бүрийн агуулга бүхий баримлыг бүтээж өрсөлдсний эцэст “Мөргөлдөөн”, “Нутгаа санасан шувуу” хэмээх мөсөн баримлын бүтээлүүд тэргүүллээ. Мөсөн баримал бүтээхэд барималчийн олон өдрийн хөдөлмөр шаарддаг төдийгүй барималчид маш хүнд нөхцөлд ажилладаг. Мөн баримлын зохиомжоо гаргахдаа маш их сэтгэл оюунаа гарган бүтээдэг.

Харбин хот нь Хятадын зүүн хойд хязгаарт орших Хармөрөн мужийн төв, тэртээ 1898 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 10 сая гаруй оршин суугчтай, аялал жуулчлалын нэгэн чухал бүс болжээ. Төмөр замын чухал уулзварууд энд оршдог, нисдэг тэрэг үйлдвэрлэлээрээ Хятаддаа алдартай бөгөөд тус нутагт зохион байгуулагддаг олон улсын цасан болн мөсөн баримлын тэмцээн сүүлийн жилүүдэд өргөжиж оролцогчдын тоо ч нэмэгдэх болжээ. Мөн цас, мөсөн хотхон дотоодын төдийгүй гадны зорин ирдэг газар болсон байна. Цас мөсний хотхонууд нь нэгдүгээр сарын эхээр нээлтээ хийж ойролцоогоор 2-3 сарын хугацаанд үйл ажиллагаа явуудаг байна.
