solongonews
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажил эхэллээ
2016-05-07 22:19
Сайн мэдээ:

        “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 12 МВт-ын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенераторыг /нийт 48 МВт/ суурилуулан өргөтгөх ажлын нээлтийн шав тавих ёслолын ажил өнөөдөр боллоо.

Уг ажлыг БНХАУ-ын “Harbin electric international” компани хийж гүйцэтгэхээр  өнгөрсөн 2015 оны есдүгээр сарын 7-нд гэрээ байгуулан  гарын үсэг зурсан байна. Нийтдээ 40 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай  төсөл юм. Нийт ажлынхаа 50 хувийг энэ онд хийж гүйцэтгэн, 2017 онд ашиглалтад өгөх юм байна.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл