Ордосчууд Хөвчийн цөлжилтийг сааруулах явцад хошууч үйл хэрэг үзүүлэхээр хүчин зүтгэж, Засгийн газар, аж ахуйн нэгж, ард иргэд цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэх системийг бүрдүүлсэн байна.
Намын хороо, Засгийн газраас төрийн бодлогоор удирдан, цөлжилтийг сааруулах хүчийг нэгтгэсэн
- Өлсөх, элс шуурах энэ байдал миний бага насны дурдатгал. Манай энэ нутаг Хөвчийн элсний хойд захад байрладаг. Оршин амьдрахад хүнд хэцүү орчин нөхцөл нь нутгийн иргэдийг аргыг барагдуулж байсан юм. Тарианы газар байн байн элсэнд булагдаж, ойр хавийн элсэн довцгууд байшингийн дээврийг дараад үнэхээр хэцүү байдаг байсан. Ийнхүү хүмүүс оршин амьдрахын тулд цөлжилтийн эсрэг тэмцэж эхэлсэн юм. Гэхдээ хөвөө хязгаар нь харагдахгүй элсэн цөлийн өмнө хүний хүч дэндүү бага байсан гэж Далад хошууны Занданзуу сумын иргэн Л.Бөх эргэцүүлэн ярилаа.
50-иад оны үед цөл нутгийн иргэд улсаас өгөх тэтгэлэгт түшин амь зууж байсан юм. “Хавар тариа тариад намар уналт гэж байхгүй. Өглөө идвэл орой хоолгүй” гэх хэлцийг Далад нутгийн буурлууд одоо болтол цээжилсээр байна. Тухайн цаг үед элс урагшлан нүүж, хүн ухарч, аргагүйн эрхээр нутгаа орхин “экологийн цагаач иргэд” олширсоор байжээ.
Хүнд, нөхцөл тааруу экологийн орчны өмнө Ордос хотын үе үеийн намын хороо, Засгийн газар цөлжилтийг сааруулах ажилд анхаарлаа хандуулж, цөлжилтийг сааруулах төрийн бодлого, арга хэмжээнүүдийг ар араас нт гаргасаар байлаа.
50-иад онд “атар хагалахыг хориглох”, “бэлчээр нутгийг хамгаалах” бодлого, 60-аад онд “өвс мод тарьж, үндсэн тариан газрыг батлах” бодлого, 70-аад онд “алхам алхмаар тариалахыг зогсоож, өмс модыг сэргээн, ой шугуй, мал аж ахуйгаар гол болгож, олон төрлийн бизнес эрхлэх” зэрэг арга бодлогыг дурдсан. 1978 онд ӨМӨЗО-оос “мал бэлчээрийн хос өмчлөл”-ийн үйлдвэрлэл, хариуцлагын дүрмийг хэрэгжүүлж, нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтыг дэмжсэн байна.
80-аад оны эхээр “таван атар”-ыг өрхүүдэд хуваан өгч, өвс ургамал тарихыг дэмжин, тарьсан зүйлээ өөрсдөө өмчлөхөөр барахгүй хойч үедээ уламжилж болохыг зөвшөөрсөн.
1998-2000 оны хооронд “Умардын гурван орон”-ы хамгаалалтын ойн системийн бүтээн байгуулалтын 3 дахь шатны төсөл, цөлжилтийг сааруулах төсөл, Хатан голын дунд урсгалын ус хөрсийг хамгаалах ойн төсөл, тариалахыг зогсоож, өвс мод тарих туршилтын үлгэр жишээ төсөл, байгалийн ойн нөөц баялгийг хамгаалах төсөл, Япон зоосны зээлийн төсөл, Баруун Ордосын байгалийн хамгаалалтын орны төсөл зэргийг хэрэгжүүлж эхэлсэн.
2001-2010 онуудад Ордосчууд экологийг сайжруулахыг “мал аж ахуй, тариалан, хөдөө орон нутаг, малчин тариачин”-ы асуудлыг шийдэхтэй нэгтгэн, мал аж ахуй, тариалан, үйлдвэрлэлийн хүчний төлөвлөгөө, хүн амын зохицуулалт, үйлдвэрлэлийн хэлбэр, тарьж тэжээх бүтэц, экологийн бүтээн байгуулалт, хөрөнгө санхүүгийн хэрэглээ зэрэг “зургаан том төлөвлөлт”-ийг хэрэгжүүлжээ. Мөн бэлчээрлүүлэхийг зогсоох, сэлгэн маллах, баг дугуйлан хуваан ээлжлэн маллахыг хэрэгжүүлэв. “Ордос хотын хөдөө аж ахуйн “гурван орон”-ы хөгжлийн төлөвлөгөө”-г зохиож, Хөвчийн элсний өрц зэрэг хүн оршин амьдрахад үл тохирох бүс нутгийг “Нээн хөгжүүлэхэд тохиромжгүй орон”-оор тогтоожээ. “Тарьсан хүн өөрөө өмчлөх, хамтдаа таривал хамтаар эзэмших, урт хугацаагаар үл өөрчлөх, үе залгамжилж болохыг зөвшөөрөх” зэрэг экологийн хамгаалалт болон бүтээн байгуулалтын үндсэн төрийн бодлогуудыг тогтоосон байна.
Энэ хугацаанд “Таван атар”-ыг засан сэлбэх ажлыг ард иргэдээр гол болгож байснаасаа аж ахуйн нэгж, компанийн бүтээн байгуулалт руу шилжиж, И Ли, Дүн Да, И Тай, Ордос, Түн Жю, Шэнь Хуа групп зэрэг 80 гаруй аж ахуйн нэгж Хөвчийн гүнд орон, цөлжилтийг сааруулах ажилд гавшгайлан орсон байна.
Элсний салбарын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “экологийн цагаач иргэд”, бэлчээрлүүлэхийг зогсоож сэлгэн маллах, экологийн дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг талаар аж ахуйн нэгж болон ард иргэдийг шуурхай дэмжиж, санхүү, мэргэжил, хөдөлмөр хүч зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлийг экологийн хүрээнд нэгтгэхийг ахиулан, цөлжилтөөс сэргийлж засаж сайжруулахад улс болон олон нийтийг гол болгож байсан бол нийгэм нийтээрээ оролцох болсон байна. Экологийн хамгаалалт болон бүтээн байгуулалтын төслийг чухалчилдаг байснаасаа шинжлэх ухаан, мэргэжлийн шинэ бүтээлд тулгуурлаж, ерөнхийд нь засаж сайжруулахад анхаарал тавих болж, экологийн үр ашгийг л чухалчилдаг байсан бол экологийн үр ашиг, эдийн засгийн үр ашиг, нийгмийн үр ашгийг уялдуулан хөгжүүлэхэд хүч сорих болов.
Аж ахуйн нэгж хөрөнгө оруулж, цөлжилтийг сааруулах тогтвортой үйл ажиллагаа явуулах болсон
Л.Бөх өнөөдөр Онгонтал элсний экологийн аялал жуулчлалын ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна. 2006 онд аргагүйн эрхээр нутгаа орхиж явсан тэрээр хөдөлмөр, ухаан хоёртоо түшин хүний нутгаас амжилт дүүрэн буцаж, элсний нөөц баялгийг ашиглан аялал жуулчлалын бизнес эрхлэхээр шийдсэн байлаа. Аялал жуулчлалын бизнесийн орлогоороо экологийн бүтээн байгуулалтыг дэмжиж, “Аялал жуулчлал, экологи”-ийн эерэг орчлыг бүтээж болно гэдгийг ч тэрээр ухаарсан аж.
2007 онд Л.Бөх хоёр андтайгаа хамтран ажиллаж, Ингэнталын 4600 гаруй га талбай элсийг даан авч, цөлжилтийг сааруулах ажлаа эхлүүлэв.12 жилийн хугацаанд нийт 400 гаруй сая юаниар санхүүжүүлж, хамар хатгах өвсгүй байсан Ингэнталд ногоон бүрд бэлэглэсэн байна. Өнөөдөр Ингэнталын элсний ногоон бүрд, байгалийн экологийн аялал жуулчлалын орон нь зарим өдөртөө 3000 гаруй жуулчин хүлээн авч байгаа аж.
Далад хошууны Фен Шүй Лян хэмээх газар нь дээр үед хүн амьтны бараа харагдахгүй эзгүй элс байсан юм. 2005 онд Дүн Да групп энд ирж, ядуурлыг бууруулах хотхон байгуулан, малчин тариачдыг үнэ төлбөргүй орон сууц, туулай тэжээх хашаа зэргээр хангаж, мөн газар нутгийг нь түрээслэн авч, элсний бургас зэрэг мод ургамал тарьж эхэлсэн байна.
И Ли группийн ерөнхий захирал Ван Вэньбяо Хангин хошуунд төрж өссөн нэгэн аж. Тэрээр 1 тонн давсны орлогоос 5 юанийг цөлжилтийг сааруулах ажилд хандивлахаар шийдсэн ба энэхүү шийдлээ 30 жил хэрэгжүүлсэн байна. Энэхүү 30 жилийг эргэн харахад эхний 10 жилд нь “цус юүлэх”, хоёр дахь 10 жилд нь “цус юүлэх+цус бүтээх”, сүүлийн 10 жилд нь дандаа “цус бүтээсэн”-ээр цөлжилтийг сааруулахад маш сайн үр дүнд хүрсэн байна.
И Ли, Дүн Да-гаас гадна И Тай, Лю Юань, Тянь Жяо, Юань Фэн, Түн Юань зэрэг компанийн цөлжилтийг сааруулах олон олон төслүүд Хөвчийн элсэнд амжилттай хэрэгжсээр ирсэн.
Малчин, тариачид зах зээлд хандуулан цөлийг ногооруулах аянд хамрагдан баян чинээлэг болов
Хөвчийн элсийг засан сайжруулсан олон арван жилийн хугацаанд Намын хороо, Засгийн газраас ард иргэдийг, ялангуяа ядуу иргэдийг хамруулан, цөлжилтийг сааруулахын зэрэгцээ ядуурлаас ангижрах замаар замнав.
Ү Шыхуа өмнө нь Хангин хошууны Дугуйтал суурингийн Хангиннуур тосгоны ядуу буурай иргэний нэг байжээ. Одоо тэрээр И Ли группийн Амгалан эрүүл мэндийн аж үйлдвэрлэлийн үлгэр жишээ хүрээлэнд ажилд орж, чихэр өвсийг арчлан хамгаалах ажлыг хариуцаж байгаа бөгөөд өдөрт 200 юанийн цалин авч байгаа аж.
И Тай групп нь цөлжилтийг сааруулах ажилд иргэдийг өөр нэгэн арга хэлбэрээр оролцуулсан байна. Тус групп иргэдэд их хэмжээний олон төрлийн чих модыг үнэ төлбөргүйгээр хангаснаар малчин, тариачид нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж авах ойжуулалтын ажлыг хийж, орлогоо нэмэгдүүлсэн байна. Ойжуулсан бүс нутаг дахь модод нь улсын хэмжээний ой шугуйн салбарын нөхвөр олгох стандартыг хангасан учир 2013 оноос иргэдэд “Ой модны өмчлөлийн эрхийн бичиг” болон ой шугуйн нөхвөр мөнгө олгох болжээ.
Цөлжилтийг сааруулах ажил эрчимтэй хөгжихийг дагаад цөлжилттэй бүс нутгийн иргэд гэр бүлийн буудал, хоолны газар, үндэстний гар үйлдвэрлэл, цөл дэх хээрийн аялал зэрэг үйлчилгээний аж ахуй эрхлэх болсноор орлого нь илт нэмэгдсэн байна. Аж үйлдвэр хөгжсөнөөр ажил олголтын хэмжээ мөн даган өсөж, олон тооны оюутнууд их сургуулиа төгсгөөд нутагтаа буцан ажил үйлс эрхлэх болов.
Ордос хотын Ой шугуйн товчооны дарга Хань Юйфэй хэлэхдээ:
- Цөлжилттэй орны ард иргэд болон цөлжилтийг сааруулах аж ахуйн нэгж нь Хөвчийн элсний цөлжилтийн эсрэг ажлын хамгийн идэвхтэй оролцогч, хамгийн сайн дэмжигч төдийгүй хамгийн их ашиг хүртэгч мөн. Аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтаараа ашиг хүртэж, экологийг засан сэргээх ажлын явц дахь холбогдох асуудлыг шийдсэн. Өнөөдөр олон арван хүн цөлжилтийг сааруулах ажлыг нөлөөгөөр бизнесийн боломжийг хайж, экологийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Аж үйлдвэрлэлийн хөгжлийн дундаас мөн тогтвортой орлого тогтоож, цөлжилтийг сааруулах урам зориг нь нэмэгдсээр байна гэжээ.
Ордос хотын орлогч засаг дарга Шы Яньжегийн бодлоор Хөвчийн элсний цөлжилтийг сааруулах ажлын туршлага нь Намын хороо, Засгийн газрын төрийн бодлогын дэмжлэг, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, малчин тариачдын оролцоо зэрэг гурван хүчин зүйлийн нэгдэл бөгөөд шинжлэх ухаанчаар арга бодлого хэрэгжүүлж, улмаар экологи, аж үйлдвэрлэл, иргэдийн амьжиргааны тэнцвэртэй хөгжлийг биелүүлсэн байна.
