
G2410 тоот "Сэргэн мандалт" хурдны галт тэрэг 12-р сарын 30-ны 10:35 цагт Хөх хотын зүүн өртөөнөөс хөдөллөө. Ийнхүү Жанчхүү-Хөх хотын чиглэлийн хурдны шугам албан ёсоор замын хөдөлгөөнд орж, Хөх хот Бээжин хоорондын замыг 2 цаг 9 минутад туулдаг боллоо.
Жанчхүү-Хөх хот чиглэлийн хурдны төмөр замыг Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замтай холбож, Бээжин-Хөх хот хоорондын зорчигч тээврийн замыг холбоод байна. Жанчхүү-Хөх хот хоорондын хурдны замын нийт урт 287 километр, цагт 250 километр хурдалдаг бол Улаанцав-Хөх хот чиглэлийн төмөр замыг 2017 оны 08-р сард ашиглалтад оруулсан юм.

12-р сарын 31-нээс эхлэн Хөх хотын зүүн өртөө, Бугатаас Бээжингийн хойд өртөө, Чинхэ өртөөний хооронд "Сэргэн мандалт" 15 хурдны галт тэрэгний цувааг аялуулж, ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Шинхэ хойд, Жүөзи зүүн, Цаасч, Саальч, Бугат зүүн зэрэг өртөөг дамжин өнгөрч, зорчигч тээврийн хүчин чадлыг мэдэгдэхүйц ихээр дээшлүүллээ.
