Уламжлалт хуучин брэнд бол түүхийн урт удаан цаг хугацааны "Алтан титэмт уламжлалт брэнд" юм. Урт удаан түүхтэй өвөрмөц онцлог бүхий бүтээгдэхүүн байж, ур чадвар, үйлчилгээ нь үеэс үед дамжин ирсэн. Улмаар Хятад үндэстний уламжлалт соёлын өвөрмөц онцлог, түүх, соёлын гүн гүнзгий өв уламжлалтай, ард түмний "Өдөр тутмын хэрэглээ"-ний нэг хэсэг болж байдаг.
"Алтан титэм бүхий хуучин уламжлалт брэнд"-ийг шинэ дүр төрхтэй болгож байна

02-р сарын 04-ний өдөр буюу билгийн тооллын хаврын уур амьсгал орсон өдөр нь Цагаан сарын шинийн арван тавны Дэнлүүний баярын өмнөх оройтой давхацсан юм. Хятадын Худалдаа хөгжлийн яам болон Шаньдун мужийн Засгийн газар хамтран 2023 оны Цагаан сарын баярын хэрэглээний улирал, Үндэсний "Хуучин уламжлалт брэндийн оны наадам"-ын нээлтийн ёслолыг Чиндао хотын Тайдон замын үндэсний явган хүний гудамжинд зохион байгуулж, чанартай хуучин брэндийн хэрэглээг удирдах зорилгоор цаг үеийн хүндэтгэл хүлээсэн хуучин уламжлалт брэндийн үзэсгэлэн, борлуулалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар Хятад улс даяар Хятадын үндэсний 1,128 уламжлалт хуучин брэнд, орон нутгийн уламжлалт нэр хүнд бүхий 3277 хуучин нэрт брэнд байгааг тоо баримтаас харж болно. Эдгээрээс Хятадын хуучин уламжлалт 701 брэнд нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд хамгийн эртний болох Веijing Снеар Рlасе нь 607 жилийн түүхтэй. Үйлдвэрийн талаас нь авч үзвэл эдгээр хуучин уламжлалт брэндүүд нь хоол боловсруулах, хоолны газар, байрлах орон байрны үйлчилгээ зэрэг 20 гаруй салбарт өргөн тархсан. Будаа, тос, давс зэрэг оршин суугчдын өдөр тутмын үйлчилгээ, мөн дуу хөгжим, шатар, уран бичлэг зэрэг үйлчилгээг өргөнөөр хамарчээ. Арга хэмжээний хувьд хуучин уламжлалт брэндүүдийн жилийн үйл ажиллагааны орлого 2 триллион юаниас давж, хэрэглээгээ ахиулах, аж ахуйг дээшлүүлэх, соёлыг дайчлан удирдах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Гуанжөүгээр жишээ болгон авч үзвэл "Гуанжөү хотын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хуучин уламжлалт брэндийн цагаан ном"-д одоогийн байдлаар Гуанжөү хотод төрийн өмчит 83 уламжлалт хуучин брэндүүд байгааг харуулж байна. Энэ нь "Хотын уламжлалт хуучин брэнд”-ийн хагасыг эзэлж байгаа юм. Эдгээр 83 нэр хүндтэй уламжлалт хуучин брэндүүд нь буй болоод дунджаар 106 жил болж байгаа бөгөөд 26 нь 100 гаруй жил болж байна. Үүнээс Чэнь Лижи, Жий Мэизай нар нь 400 гаруй жил болж байгаа юм.
Энэ оны эхнээс нийгмийн амьдрал аажмаар энгийн хэвшил замдаа эргэн орохын хэрээр олон албаны ажилтан уламжлалт хуучин брэндийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь нэмэгдэж байна. Хятадын өнцөг булан бүрийн бүс нутаг ч үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргасаар байгаа юм. Тухайлбал, 02-р сарын 15-нд Харбины нэр хүнд бүхий уламжлалт хуучин брэндийн Холбооны нээлтийн хурал болов. Чуулганд Хятадын нэр хүнд бүхий уламжлалт хуучин брэнд, Lоngjiаng-ийн хуучин уламжлалт брэнд, Харбины нэр хүнд бүхий хуучин уламжлалт брэнд зэрэг 130 аж ахуйн нэгжийн уламжлалт хуучин брэндүүдийн төлөөлөл оролцлоо. Холбооны зорилго нь нэр хүнд бүхий хуучин уламжлалт брэндүүдийн өв соёлыг залгамжлах, ур чадварыг хамгаалах, төр, бизнесийн хооронд гүүр, холбоо тогтооход чиглэгдэж, "Хуучин уламжлалт брэндүүд"-ийн тогтвортой хөгжлийг эрэлхийлж байна.
Олон түмэнд амнаас ам дамжин таалагдаж байна

Хуучин уламжлалт брэндийн дэлгүүрүүдээр зочилж, нэр хүнд бүхий хуучин уламжлалт брэндийн хоол амтлан, хуучин уламжлалт брэндийн гар урлалыг сонирхоно. Хятадуудын хувьд түүхийн хуримтлалыг тээж байгаа нэр хүндтэй хуучин уламжлалт брэндүүд нь танил дотно амт, хөгжилтэй зүйл, нутгийн мартагдашгүй үнэр амт, эрч хүчтэй мэдрэмж, дурсамжаар дүүрэн байдаг.
Статистик тоо баримтаас үзвэл, Хятадын нэр хүндтэй 1128 уламжлалт хуучин брэндийн тал хувь нь хоол боловсруулах салбарынх, 13 хувь нь хоол, байрнаас улбаатай, 10 болон 9 хувь нь жижиглэнгийн худалдаа, боловсруулах үйлдвэрлэл эрхлэлтээс гаралтай. Энэ бүхэн бүгд хүмүүсийн амьжиргаатай нягт холбоотой салбар юм.
Хятадын Худалдааны яамны орлогч сайд Шэн Чиупин Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятадын уламжлалт хуучин брэндийн аж ахуйн бизнесийн хөгжлийн эрч хүч сайн байна гэж танилцуулав. Хятадын Худалдааны яамны мэдээлснээр Хятадын хуучны уламжлалт нэр хүнд бүхий аж ахуйн нэгжүүдийн 85 хувь нь ашигтай үр өгөөжтөй байдалд байна. Сүүлийн жилүүдэд цар тахалд өртсөн ч аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь нь ашиг орлогоо хадгалсаар байгаа юм. 2022 онд аж ахуйн нэгжүүдийн бараг 35 хувь нь жил бүр 100 гаруй сая юаний борлуулалттай байгаа бөгөөд 10 сая юаниас давсан нь 70 гаруй хувийг эзэлж байгаа нь хэрэглээг сэргээхэд идэвхтэй байдлаар нөлөөлж байна. Энэ жилийн Цагаан сарын баярын үеэр нэр хүнд бүхий хуучин уламжлалт брэндүүдийн онлайн хэрэглээ харьцангуй хурдтай өсөлттэй хэвээр байсан. Улмаар хоол хүнс, ундаа худалдан авалтын хэрэглээ жилд 13.5 хувиар өссөн нь Худалдааны яамны хяналтад байдаг жижиглэн худалдааны байгууллагуудын борлуулалтыг жилд 6.8 хувиар өсгөхөд хүргэж, хэрэглэгчийн зах зээлийн онцлох үйл явдал болсон юм.
Дэлхий даяар онлайн болон оффлайн хэлбэрээр уламжлалт нэр хүндтэй хуучин брэндүүдийн нэр хүнд нэмэгдсээр байгаа нь хэзээд дуусашгүй эрч хүчтэй байгааг үзүүлж байна. Шанхайд Хятадын нэр хүнд бүхий хуучин уламжлалт брэнд "Цагаан туулай" бүтээгдэхүүн шинэ жилийн “халуун” борлуулалттай бүтээгдэхүүн боллоо. Фү Жөүд зуун жилийн түүхтэй дэлгүүр Jисниnуиаn нь цахим худалдаагаар дамжин Хятад улс даяар амттай уламжлалт хоолоо зардаг байна. Гуанжөү хотод нэр хүнд бүхий хуучин уламжлалт брэндийн цахим музей олон тооны хэрэглэгчийг татаж, зугаалан зочлох газар болсон байна.
"Цойлон гарахын тулд" инновацид түшиглэж байна

Түүхт нэр хүндэтгэл бүхий уламжлалт хуучин брэндүүдийн давуу тал нь "Уламжлал"-даа буй. Хуучин брэнд, уламжлалт ур чадвар, нэр хүнд сайтай, найдвар сайтай байдаг. Гэхдээ нэр хүнд бүхий хуучин уламжлалт брэндийн хүрэлцэхгүй тал байх нь бас л тодорхой хэмжээгээр "Уламжлал"-аас үүдэлтэй юм. Үзэл баримтлалын хуучралт, механизм зэрэг асуудлууд гарч ирж магад. Ялангуяа, залуу хүмүүст төдийлэн хангалттай өндөр хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй л байна. Мөн өнөө цагийн хэрэглээгээ дээшлүүлж, цаг үеийн хөгжлийн хэрэгцээг хангахад хүндрэлтэй байдаг.
Сүүлийн жилүүдэд тусгай ресторан, зочид буудал, сэдэвчилсэн зочид буудал, соёлын төв ордон, музей, үзэсгэлэнгийн танхим, үзмэрийн үйлдвэр, түүхэн нэр хүндтэй хуучин брэндүүдтэй холбоотой эрүүл мэнд зэрэг шинэ хэлбэрүүд гарсаар байна. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний хэлбэрийг өөрчлөх, соёл аялал жуулчлалын лекц, судалгааны аялал, гол сэдэв бүхий соёлын наадам зэрэг харилцан туршлага солилцох үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь цаг үеэ мэдэрсэн олон уламжлалт бүтээгдэхүүний хуучин брэнд буй болгох, зах зээлийг өргөжүүлэх, хэрэглээг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга зам болж байна.
Брэндийг "Цойлон гарах"-ыг эрмэлзэж, олон уламжлалт хуучин брэнд инновацид ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Үхань хотын хуучин брэнд бүхий Рэгань гурил будаа нь уламжлалт хуучин брэндийн хувьд "Цай Линь Жи" нь Үхань хотод алдартай бөгөөд Хятад орон даяар алдаршиж байна. Сүүлийн жилүүдэд "Цай Линь Жи" компани "Sаnliаn Lifе Wеекlу", Рizzа Нит, Nо18 Таүеrn, Dоиуи зэрэг залуусын дуртай хуучин брэнд, платформуудтай хамтран ажиллаж, онцгой боодолтой Рэгань гурил будааг борлуулсан байна.
Бээжин хотод ард түмний хайрыг татсан даавуун гутлын "Inlinѕнеng" хуучин брэнд ч шинэчлэл хийсээр байгаа юм. Тухайлбал, өмнөх зууны 90-ээд онд төрсөн гадаадад суралцан буцаж ирээд шинэ дизайнеруудыг танилцуулж, 95-аад оны болон 2000-аад онд төрсөн хүмүүст зориулсан "Dа inlinѕнеng" чиглэлийн дэд бүтцийг эхлүүлж, олон улсын нэр хүндтэй загварын брэндүүдтэй хамтран ажиллаж, шинэ загварын гутал поп-форс дэлгүүрийг нээжээ. Хуучин уламжлалт брэндийг залууст хандуулан зориулснаар загварын хувирлыг "Энгийн гуталнаас шинэ загварын гутал руу хөгжүүлэх" чиглэлийг судлахыг хичээж байна.
Дэлхийд Хятадын хуучин уламжлалт нэр хүндтэй брэндүүдийг харуулна

Оны эхнээс Эхлэн Фужянь мужийн Жанжөү хотод байрлах Пянь Зайхуангийн үйлдвэрлэлийн цех илүү цагаар ажиллаж, Индонез, Тайланд, Сингапур болон бусад орнуудад бөөн бөөн бүтээгдэхүүн борлуулсан байна. Зөвхөн 01-р сарын эхний хагаст гэхэд бүтээгдэхүүний борлуулалт 2022 оны бүтэн жилийн 1/10-д хүрсэн байна.
Фужянгийн Жанжөү нутгийн аялгаар халуун хавдрын өвдөлтийг "Хуан" гэж нэрлэдэг байна. Нэг ширхэг нь “Хуан”-ыг багасгадаг учраас нэр нь "Пянь Зайхуан" гэдэг юм байна. Пянь Зайхуан нь үндэсний биет бус соёлын өвийн хувьд бараг 500 жилийн түүхтэй. Одоо гадаадын хэрэглэгчид өөрийн өвөрмөц найрлага, эмчилгээний үр өгөөж бүхий "Пянь Зайхуан"-ыг таашаан сайшааж байна.
Саяхан Нью-Йоркийн Таймс Скверийн том дэлгэц дээр "Жинфа клоисонне, уламжлалт ур чадвар дэлхийд" гэсэн уриаг Хятадын улаан өнгөн дээр клоисоне "Энх амгалан хүлс" дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс Хятадын уламжлалт ур чадвараар бүтсэн уран бүтээлийн сэтгэл татам байдлыг харж бахархана. Гоё чамин ур хийцтэй клоисонне нь Хятад хүмүүсийн таашаалыг хүлээсэн төдийгүй, гадаадын хэрэглэгчид таатай хүлээн авч байна. Түүний бүтээгдэхүүнийг АНУ, Япон, Франц, Итали болон бусад улс руу экспортолдог байна.
Сүүлийн жилүүдэд Хятад хоолыг гадаадын олон найз нар ч мөн хүлээн авч байна. 2013 онд Sиzнои Dаохiаng Уillаgе нь гадаадын бизнесийн хэлтэс байгуулан "Dаохiаng Уillаgе то ѕеа" замыг нээжээ. Энэхүү хуучин нэрт уламжлалын брэнд нь дэлхий дахины өндөр чанартай эх үүсвэрүүдийг идэвхтэй ашиглан олон улсын хамтын ажиллагааны цуврал үйл ажиллагааг явуулж, Неllо Кiтту, Коng Fи Раndа нартай хамтарсан бүтээгдэхүүн нэвтрүүллээ. Сүүлийн 10 жилд Хятадын уламжлалт амттан, сарны бялуунаас эхлээд зунз, шинэ жилийн бараа, хөлдөөсөн танюань, хөлдөөсөн пастор зэрэг нь хилийн чанадад борлуулалтын зах зээлийг нээжээ. Өдгөө Sиzнои-д Dаохiаng Уillаgе худалдаж авдаг гадаадын хэрэглэгчдийн бараг 40 хувь нь гадаадын хэрэглэгч байна.
Хуучин нэр хүнд бүхий уламжлалын брэндүүд хөгжлийн шинэ шатанд гарч байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, хоёр дахь том хэрэглээний зах зээл, бараа бүтээгдэхүүний худалдааны хамгийн том улс болох Хятад улс нь өөрийн хэд хэдэн "Зуун жилийн түүхтэй дэлгүүр"-ийг хөгжүүлж, өргөжүүлэх нөхцөл, чадвар, боломж хэрэгцээтэй юм.
