solongonews
“Нэг бүс нэг зам” дагуу улс орнууд боловсролын солилцоо хамтын ажиллагаагаа чангатгаж байна
2017-09-28 11:20
”Хятад, Монголын хоёр дахь удаагийн экспо”-ны боловсролын салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаарх гадаад, дотоодын их, дээд сургуулийн захирлуудын форум 9 дүгээр сарын 27-ны өдөр Хөххотод боллоо.

Өвөр Монгол нь Монгол, Оросын оюутнуудын суралцдаг чухал орон болжээ. 9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын дэд дарга Бай Шянчюүнь хэлэхдээ, “Нэг бүс нэг зам” дагуух улс орнууд боловсролын солилцоо хамтын ажиллагааны ахиц дэвшил тасралтгүй дээшилж байна гэжээ.

Тухайн өдөр Хятад, Монгол, Орос, Казахстан, Шинэ Зеланд, Австрали, Унгар, Малайз, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг “Нэг бүс нэг зам” дагуух улс болон АНУ, Их Британи, Канад зэрэг 17 улсын 73 их, дээд сургуулиудын 200 гаруй боловсролын салбарын төлөөлөгч "Хятад, Монголын хоёр дахь удаагийн экспо"-ны боловсролын салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаарх гадаад, дотоодын их дээд сургуулийн захирлуудын форумд оролцсон байна.

Энэхүү “Торгоны зам болон дээд боловсрол: Чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд иргэдийн оролцоо” гэх гол сэдэвт форумын үеэр Бай Шянчюүнь танилцуулахдаа, сүүлийн жилүүдэд Өвөр Монгол нь Монгол, Орос зэрэг улстай боловсролын салбарт хамтран ажиллаад маш сайн үр дүнд хүрч чадсан. Өвөр Монголд суралцахаар ирсэн гадаад оюутнуудын тоо жил дараалан нэмэгдэж байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар Өвөр Монголд суралцаж байгаа гадаад оюутан 3666 хүрсэн байдаг. Монгол Улсаас суралцаж буй оюутан 2703 байгаа нь нийт гадаад оюутны 73.73 хувийг эзэлж байна. ОХУ-ын оюутан 274 буюу бүх гадаад оюутны 7.4 хувийг эзэлж байна.

Форумын үеэр Хятад, Монгол, Орос, Беларусь, Киргизстан, Узбекстан зэрэг улсын 41 их дээд сургуулиуд Хятад, Монгол, Оросын “Торгоны зам”-ын дагуух орны их сургуулийн холбоог байгуулахаар санаачилсан байна. Холбооны санаачилгын бичигт тэмдэглэснээр, өнө олон жилийн түүхтэй “Торгоны зам” нь өнөөдөр ч гэсэн хүч чадал нь бялхаж, хамтын хөгжил цэцэглэлт, хамтын ялалтад хүрэх нэгэн зурвас зам хэвээр байна. Тус холбоо нь боловсролын салбарын хамтын ажиллагааны тавцанг бий болгох, өргөн цар хүрээтэй, олон зэрэглэлийн шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагааг зохион байгуулахаар үүрэг болгоно.

Хятад, Монгол, Оросын “Торгоны зам” дагуух орны их сургуулийн холбоог байгуулахаар санаачилсан тал болох Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн захирал Юүнь Гүөхун хэлэхдээ, хэдийгээр тус холбоог байгуулахаар Хятад, Монгол, Оросын их дээд сургуулиуд гол санаачилга гаргасан боловч тус холбоо нь хаалттай биш, “Торгоны зам” дагуух бүх улс орны их дээд сургууль оролцоход халуун дотноор угтан авах болно. Эрх тэгш зарчмыг баримталж ажлаа өрнүүлнэ гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл