
Хятадын Фужөү хотноо 07 дугаар сарын 16-ны өдөр дэлхийн өвийн 44 дэх чуулга уулзалт онлайн хэлбэрээр болж байна. Энэхүү дэлхийн хэмжээний томоохон чуулга уулзалтын үеэр Хятад улсын бүртгүүлээд байгаа 55 дэлхийн өвийн ерөнхий байдлыг танилцуулна.
Хятадад дэлхийн соёлын өв 37 байгаа бол Өвөр Монголд байгаа Юаний дээд нийслэл-Шандын буурь 2012 онд дэлхийн соёлын өвөөр бүртгүүлжээ. Тэгвэл байгалийн өв 14 бий. Байгаль болон соёлын хослол өв дөрөв байгаа нь дэлхийд тэргүүлж байна.
Энэ удаагийн чуулга уулзалт онлайнаар зохион байгуулагдаж байгаа тул цагийн зөрөөнөөс шалтгаалан 15 өдөр үргэлжилнэ. Хятад улс энэ удаа “Чань Жөү: Сүн Юань үеийн далайн худалдааны төв”-ийг бүртгүүлэхээр эрмэлзэж байна.
