"Чан-Э 5" тандагч аппаратаар саран дээрээс авчирсан дээжийг холбогдох судалгааны байгууллагад албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолыг 12-р сарын 19-нд зохион байгуулж, оролцогч зарим нэгжийн хамт дээжийг газрын хэрэглээний системд хүлээлгэн өгөх ажлыг харсан гэрч боллоо. Ингэснээр "Чан-Э 5"-ын үүрэг төсөл хэрэгжүүлэх үе шатнаас эрдэм шинжилгээний судалгааны үе шатанд албан ёсоор шилжсэнийг тэмдэглэж, Хятадын анхны харь гарагийн дээжийг хадгалах, дүн шинжилгээ хийх, судалгаа хийх ажлыг эхлүүлэв. Урьдчилсан хэмжилт хийсний дараа "Чан-Э 5" тандагч аппарат 1731 грамм орчим дээж цуглуулсан байна.
Хүлээлгэн өгөх ёслолын үеэр Сарны хайгуулын төслийн ерөнхий командлагч, Үндэсний сансрын захиргааны дарга Жан Кэжян Хятадын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Хөү Жиангүөд "Чанъэ-5" тандагч аппаратын авчирсан сарны дээжийг гардуулж, дээжийн гэрчилгээний үнэмнэхийг нь өглөө. Дээжийг сарны дээжийн лабораторид аюулгүй тээвэрлэсний дараа газрын хэрэглээний системийн эрдэм шинжилгээний ажилтнууд сарны дээжийг хадгалах, шинжлэх, судлах ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх юм байна.
Үндэсний сансрын захиргаа дараа нь "Чан-Э 5" тандагч аппаратын сарны дээжийн арга хэмжээ болон холбогдох менежментийн бодлогыг олон нийтэд нээлттэй танилцуулж, дээжийн менежментийг зохион байгуулж, эрдэм шинжилгээний түүвэр судалгааг уялдуулан сурталчлав. Улмаар дотоод, гадаадын олон эрдэмтдийг оролцохыг уриалж, шинжлэх ухааны илүү үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үүний зэрэгцээ үүрэгтэй холбоотой олон нийтийн шинжлэх ухаан ба соёлын солилцоог хэрэгжүүлнэ.

