
Хонконгийн Хятад Хэлний Их Сургуулийн түүхийн дурсгалт зүйлсийн музейд үзэсгэлэнг сонирхож байгаа нь /03-р сарын 20-ны өдөр/

Чин гүрний алдарт зураач Рэнь Бүөняний хөрөг зургийн том хэлбэрийн анхны үзэсгэлэн буюу “Шидэт бийрийн гайхамшигт авьяас: Хятад улсын Уран зургийн ордонд хадгалагдаж буй зураач Рэнь Бүөняний хөрөг зургийн үзэсгэлэн” 03-р сарын 20-ны өдөр Хонконгийн Хятад Хэлний Их Сургуулийн түүхийн дурсгалт зүйлсийн музейд нээгдлээ. Үзэсгэлэнд алдарт зураач Рэнь Бүөняний 82 шилдэг бүтээлийг дэлгэсэн бол үүний дотор цөөн бус бүтээлийг өмнө нь олны хүртээл болгож байгаагүй онцгой бүтээл багтаж байгаа аж. Тус үүзэсгэлэн 03-р сарын 22-ны өдрөөс 08-р сарын 18-ны өдрийг хүртэл дэлгэгдэх болно.



