solongonews
”Нүүдэл соёлын яруу магтуу” уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн
2019-04-19 20:29
”Нүүдэл соёлын яруу магтуу” уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн

Санаабаатар

Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн зураач, Өвөр Монголын нэртэй уран бүтээлч Санаабаатарын "Нүүдэл соёлын яруу магтуу" уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн энэ сарын 09-нд Хөххотноо нээгдэв.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан зохион байгуулсан энэхүү үзэсгэлэнд уран бүтээлчийн 120 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлж байна.

Тал нутгийн үндэсний амьдрал ахуйн сэдэвт уран зураг зурдаг Санаабаатар 60 гаруй жилийн туршид ур чадвар, уран мэдрэмжээрээ монгол нутаг, нүүдэлчин ахуй соёлыг уран бүтээлдээ амилуулан буулгаж ирсэн нэртэй уран бүтээлч билээ.

Түүний уран бүтээлээс Хятадын үндэсний музей, Хятадын үндэсний соёлын ордонд хадгалагдаж байгаа юм. Тэрээр мөн уран бүтээлээ Монгол, Япон зэрэг олон орны үзэгчдийн хүртээл болгож байв.

"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн 04-р сарын 28-ны өдрийг хүртэл Өвөр Монголын Уран зургийн музейд дэлгэгдэх болно.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл